Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  азарганы уралдаанаар эхэллээ.
 
Азарганы уралдаанд бүртгүүлсэн 49 хүлгээс 46 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдлав.
 
1,Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнай
2,Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач  О.Батбилэгийн хүхээ халзан Аман хүзүү
3,Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Т.Төрмөнхийн буурал Айргийн гурав
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат 4,Монгол улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар Айргийн дөрөв
5,Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат  Аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн  хээр айргийн тавд тус тус  хурдалж торгон жолоо өргөлөө.
 
8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг уралдааны хамгийн гол онцлох үйл явдал нь түрүү морины унаач хүүхдүүдээ орон сууцаар шагнахаар болсон явдал юм.
 
 
ММСУХ-ноос гаргасан энэхүү шийдвэр нь жил бүр яригддаг унаач хүүхдүүдийг орхигдууллаа гэдэг асуудалд анхаарлаа хандуулж, шинэ жишиг тогтоож буй бөгөөд өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулах боллоо. Ингэхдээ Морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдах юм.