Бидний монголчууд наадна гэж ёстой “алж өгөх” юм аа. Жилээс жилд улам олон наадам болдог. Цар хүрээ нь ч бүр өсч. Тэр нь энэ жил үнэхээр тод харагдав. Улсын баяр наадмын өмнөөс эхлээд л бараг өдөр бүр баяр наадам болов. Наадсаар байгаад энэ сарыг барав. Одоо наадам дуусч намрын ажилдаа орох байх гэтэл өнөөдөртөө тэр тухай ам нээж буй хүн алга. Төр, засгийнхан ч чив чимээгүй. Намрын сар урт учир бас талд нь наадчихсан ч яадаг юм гэцгээж байгаа байх. Долдугаар сарыг наадмын сар гэж нэрлээд удаж байна. Сая долоон аймагт “бүсийн хурд” гэдэг хөшигний ард томоохон наадмууд боллоо. Баянхонгорт Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн наадам л гэнэ. Хөвсгөлд “Хотгойдын хурд”, Өмнөговьт “Говьшанх-6”, Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Дорнодод Зүүн бүсийн хурд гээд л. Наадамд дуртай нь энэ биеэ хуваагаад үзмээр реклам сайтай хөлтэйхөн баяр хаа сайгүй. Наадам далимдуулсан шагнал урамшуулал ч замаа алдсан шиг. Баянхонгорынхон Ламын гэгээнийхээ хишгийг мөн сайн тараав даа. Ой угтсан сугалааныхаа азтанд суурь хонь, азарга адуу, хоёр өрөө байр өгч байх юм. За тэгээд манлай хүлгийн эзэн, түрүүлсэн бөх 10 сая төгрөгийн байтай. Бидний мэдэхийн орон нутагт түрүү морь, бөх даага хөтөлдөг байсан цаг одоо ярихад үлгэр юм даа хөөрхий. Өөр наадмууд ч лав л бөхийн бай таван саяас буусангүй дуулдана лээ. Ер нь улсын цол авсан бөх бараг л шагналдаа бялуурдаг болсон цаг сая Дорнодын наадмаар энэ жил улсын харцага цол хүртсэн Д.Анарт нутгийн зөвлөл нь “Ланд-200” бэлэглэсэн бол нэг компанийнхан 50 сая төгрөг тоолоод өглөө л гэнэ. Кекүшюүзан Д.Батбаяр “Ховдоос очиж” хүртэл түүнд хоёр өрөө байр өглөө л гэнэ. Энэ тухай бичихдээ Д.Анар гэдэг залууд тэр олон хонь адуутай болж байгаа хүмүүст атаархсан юм биш. Монголчууд ядуурлаа барьлаа л гэдэг. Огт худлаа гэдгийг энэ их шагналын “цутгалан”-гаар харуулах гэсэн.
Монголчууд цагаан сараа олигтойхон тэмдэглэх гэж гэрээ зараад буйран дээрээ идээ, будаагаа засаад золгодог гэсэн яриа байдаг бол одоо нэг нь улсын цол аваад ирвэл “жип” машин хадаг дээр тавиад өгдөг нь яг л зуршил мэт болсон. Хараад гайхахаа ч байсан юм шүү дээ. Зөвхөн Дорнодынхон ч биш.
Зарим баячууд нь нэг муу “Жип” машиныг хайрцаг шүдэнзний дайтай санадаг болсон цаг. Нэгнийхээ төрсөн өдрөөр хүртэл “Ланд-200” өгсөн удаа ч бий нэг баян нөхөр. Томчуул бие биенийхээ төрсөн өдрөөр сая сая төгрөг бариад очдог юм гэх чинь билээ.
Бас монголчууд жалга довны үзэл гэгчээ огт гээгээгүй. Энэ нь Дорнодын наадмаар тод харагдав. Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Улсын начин Б.Серик тэргүүтэй бөхчүүд очсон чинь Дорнодынхон наадамдаа барилдуулахгүй гээд хавьтуулсангүй.
Ноднин Булганыхан наадмаараа цол олгох наадмаа тусад нь хийсэн. Гэхдээ гадны бөх барилдуулаагүй. Уг нь улсын цолтнууд орон нутгийн наадамд заавал түрүүлэх гэж очдоггүй. Гэхдээ явц дунд олох юмаа олчихдог. Энэ нь нууц биш болсон. Хэрэв улсын цолтой бөх тэр аймгийнх нь начинтай үзүүр түрүүнд үлдлээ гэхэд ойчоод л өгнө. Заавал нутгийн бөх түрүүлэх ёстой гэсэн юм шиг.
Цаанаа нэг юм байх болсон. Сая гэхэд харахгүй юу “Говь шанх-6” наадамд хоёр бөх үлдээд улсын начин Ц.Одбаяр түрүүлж улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна. Өмнөх хоёр ч удаагийн наадамд Ч.Санжаадамба аварга болоогүй байхдаа түрүүлсэн юм гэдэг. Гэтэл одоо Ц.Одбаярыг дийлэхээ байж гэнэ. Бас Говь-Сүмбэрийн наадамд улсын арслан Д.Азжаргал түрүүлжээ. Унаж өгсөн бөх нь залуу начин Э.Даш. Ер нь хөдөө орон нутагт наадам иймэрхүү болдог. Ахиж өөрчлөгддөг, нэмэгддэг юм нь бай шагнал. Үүнийг саяын наадмууд бүр сайн харуулав. Заал танхимын барилдаанд голдуу аварга, арслангуудтай үлдэж бас түрүүлдэг хүн бол Д.Анар л даа. Гэтэл аймгийнхаа наадамд тэр босоо доо гэж байтал наймд үлдээд аймгийн начинд өнхрөөд өгнө лээ. Цаанаас нь ингэж “найруулсан” байлгүй. Өөрөө ч үзүүр түрүүнд үлдээд худлаа унасанаас эртхэн “аяа бодьё” гэсэн ч юм уу. За шагналаар бялуурсан наадмуудын сонин ийм л. Наадмын сар дууслаа. Одоо наадам байхгүй байлгүй гэж бодов. Үгүй юм аа. Хөвсгөлд гэхэд Цагаан-Уулд болох Дэлгэрхаан уулсын тахилга “Дархад” цагаан адууны баяр наадам болно гэж зарлаж байна. Улсын цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах наадам хааяагүй дуулдана лээ. Наадмаа болиоч гэж хэлбэл наадамчдад алгадуулж мэдэх янзтай. Наадамлаад л бай л даа.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Мөхөл руу явж буй монголчуудын үнэн нүүр царай иимэрхүү? Түүхэнд мөхөл руу алхаж яваа улс орон иимэрхүү байдаг шүү дээ
ene jil sum aimgiin naadmauudiin bai shagnal nemegdej osoh n oilgomjtoi uchir n daraa jil songuuliin jil. odoo l nogoo erhem tusheed esvel tuhain oron nutgaas ner devshihiig husen moroodoj baigaa garuud hair halamja haruulaj ondor ondor bai shagnal amlana shdee.
Тийм шүү. Ухаарч сэхээрхээ байсан. Баяр,наадам аас салж чадахаа больсон...Хэлэх ч үг алга.
Наадам дуусаад найрын сар эхлэнэ.
Найрын цаг дуусаад нанчилдааны сар эхэлнэ дээ.
Сая жуулчин хүлээж авахад улс тэрбум доллартай үпдэнэ гэж яриад байгаашдээ. Үүний дэргэд Оюу толгой яршиг л байна. Харин жуулчдыг тогтооход наадам хэрэгтэй урьдчилсан бэлтгэл хангагдаж байна. Бас дахин наадам хэрэгтэй. Улсын төсвөөс мөнгө гарахгүй сайхан байгаа биз. Ажилгүй улс илүүдээд гадаадад 200000 залуучууд ажиллаж байна бас вальют. наадамданаа наадамдна.
Сая жуулчин хүлээж авахад улс тэрбум доллартай үпдэнэ гэж яриад байгаашдээ. Үүний дэргэд Оюу толгой яршиг л байна. Харин жуулчдыг тогтооход наадам хэрэгтэй урьдчилсан бэлтгэл хангагдаж байна. Бас дахин наадам хэрэгтэй. Улсын төсвөөс мөнгө гарахгүй сайхан байгаа биз. Ажилгүй улс илүүдээд гадаадад 200000 залуучууд ажиллаж байна бас вальют. наадамданаа наадамдна.
Сая жуулчин хүлээж авахад улс тэрбум доллартай үпдэнэ гэж яриад байгаашдээ. Үүний дэргэд Оюу толгой яршиг л байна. Харин жуулчдыг тогтооход наадам хэрэгтэй урьдчилсан бэлтгэл хангагдаж байна. Бас дахин наадам хэрэгтэй. Улсын төсвөөс мөнгө гарахгүй сайхан байгаа биз. Ажилгүй улс илүүдээд гадаадад 200000 залуучууд ажиллаж байна бас вальют. наадамданаа наадамдна.
Чухал асуудал хөнджээ.Өнгөн дээрээ зүгээр л наадам төдий боловч цаанаа энэ нь асар том нийгмийн асуудал дагуулж байдаг. Зуны сарууд эхэлмэгц Монгол эрэгтэйчүүд морь малаа уялаа гэж сүржигнэн гэр орон мал хуй бүгдийг эмэгтэйчүүддээ үүрүүлж орхидог. Бөхчүүд ялангуяа дов жалганы үзлийг өөгшүүлж нэг Монгол үндэстнийг үгүйсгэдэг. Нэртэй зүстэй нэгэн аврага Дөрвөд хүн хүн биш, Завханыхан завхай Архангайнхан танк хүлдэг гэж ирээд пиздаа уншин номчирхож амьдарсан.Уяачид бас юу гэж дутах вэ! 80-д оны сүүлчээс анх холын аймгуудаас морь ирж Наадамд оролцоход Туулын гүүрэн доор дөрвөн хөлийг нь хугалаад нүдийг нь сохлоод алаад орхичихож байсан. Даваахүү алдарт Хүлгийн хурд хүний сайн нь Монголд зүүн талдаа байдаг гэж лүндэгнэдэг л байсан.Монгол үндэстнийг энэнээс илүү дотроосоо хорлох өөр боломжгүй.
МАНАН-ы 30 хан жилд төр мөхөв. Төргүй улс архи мөнгөн дээр дахиад 30 жил найр наадмын орон үргэлжилнэ. Тэгээд the end.
НААДМАА ХИЙГ. БАЯРЛАЦГААХ НЬ БУРУУ БИШ..ХАРИН БУСАД ҮЕД НЬ АЖЛАА САЙН ХИЙЖ СУРАХ..ТЭГЭЭД Л БОЛОО
ШАГНАЛ БОЛ АВИЛГА.ШҮҮХ ПРОКУРОР ХУУЛЬ ХЗЧНИЙХЭН ЯГ ИЙМ ЗАРЧМААР ЯВСААР ЭЦЭСТЭЭ ТУЛЖ,ХАГДАРЧ ӨМХӨРЧ ЭХЛЭВ БОЛООТОЙ.
Ромын эзэнт гүрэн дайн тонуулаар асар их баяжаад ард иргэдээ татвараас бүрэн чөлөөлж 25 жил найрласан ба тэр үед анжисний сайн шар үхэрнээс нэг ширхэг загас үнэтэй байсан гэдэг. Ингээд мөхөх зам уруу гаа орсон болой.
Ромын эзэнт гүрэн дайн тонуулаар асар их баяжаад ард иргэдээ татвараас бүрэн чөлөөлж 25 жил найрласан ба тэр үед анжисний сайн шар үхэрнээс нэг ширхэг загас үнэтэй байсан гэдэг. Ингээд мөхөх зам уруу гаа орсон болой.
Ukher Mongolchuud gej ene dee...
Vхэхийнхээ емне сайн идээд авья !! гэдэг чинь яг одоогийн монголыг хэлсэн vг
гэрээ зараад буйран дээрээ идээ будаа засаад цагаан сар хийдэг гэж бичжээ ийм тэнэг юм бичиж байдаг эргүү мал Д Цэрэннадмид байдаг л юм байна
ҮҮНИЙГ ЗӨВ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ГАНАА? ЭНЭ ЧИНЬ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД НАРГИЖ ЗУГААЦАХДАА ӨНӨӨ МАРГААШАА БОДОХГҮЙ МӨНГӨ ЗАРДАГ ГЭСЭН ҮГ. ЖНЬ: ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ГЭР БҮЛ ТҮЛЭЭ НҮҮРСЭЭ БӨӨНӨӨР АВЧ ЧАДАХГҮЙ ШУУДААГАЙР АВДАГ. ГЭТЭЛ ШИНЭ ЖИЛ БОЛОХОД ЁЛК ТЭМДЭГЛЭХ ГЭЖ 100 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГӨӨР НИЙЛНЭ. БАС ГАНЦ ЁЛКООР ӨМСӨХ ГЭЖ АВГАЙ НЬ ПЛААЖ АВНА. ЯМАР ХЭРЭГ БАЙНА?
Манжийн үед л наадам найр ихтэй байсан гэсэн айраг архинд согтсон залуус үхдэгүй өвдөгүй өвчин тусаад л ард түмэн ядуураад дарга ченж нар бялуурч баежаад Монгол мөхөж байна уу
. socialism bol taaruuhan niigem shu.
Ажлаа ингэж хийдэг болоосой
Mongol naadmiin ner hund baihgui bollo odoo udahgui naadam uzeh hungui boloh bailguidee heden luiwarchidiin dopingtoi erliiz morid hoorondoo hudaldaj.shunaliin. tulam buduuleg buduun har bohchuud n notsoldson bold .l
Iim hoshin shogiihonii togloltiig uzeed suuj l baidag. Mongolchuud maani huurtaj hanahgui yum da.
Үхэр монголчууд гэдэг нь ч үнэн юм даа. Наадсаар, баря хийсээр дэлхийн хамгийн хөгийн улс болж хувирлаа.
Dornogoviin naadam Mongoldoo jishig bolson saihan naadam bolloo doo. Buh ni shudraga bolloo. Busad aimag sanaa avmaar
Наадмаа сайхан хийж ард иргэдээ баярлуулах нь зѳвѳѳ. Бусад үзд ажиллаа сайн хий
Анар шөвгийн 4 д а/харцага унасан
Гадаад өр нь 30 тэрбум ам. доллар давчихаад байхад Засаг төр нь ч, иргэд нь ч үл тоон наадсаар байдаг. Нэг сэхээрэх болоогүй л юм байх паа
Одоо хятадууд дээр анхаарахгүй бол хэдэн жилийн дараа наадамгүй болох байх шүү
Udahgui hurim nairiin sar ehelne