Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д хамтарсан бэлтгэл хийсэн манай эмэгтэй туйванчид 10 дугаар сарын 4-6-нд олимпын эрхийн (bronze level) оноо олгох "San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцжээ.
Энэ удаагийн ДЦАШТ-ий 81 кг-д М.Анхцэцэг алт, 64 кг-д Г.Ануужин мөнгө, +87 кг-д Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртлээ хэмээн АНУ-д суугаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.

Тайландын Паттая хотноо 2019 оны есдүгээр сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэг тэргүүтэй Монголын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид тус тэмцээний дараа дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт шууд АНУ-ыг зорьж, тус улсын хүндийн өргөлтийн холбооны урилгаар Сан Диего хотноо хамтарсан бэлтгэл хийсэн юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Гайхамшигтай амжилт .
Туйвангийн тэмцээн гэж яг ямар тэмцээний тухай яриад байна аа, эрхэм хүндэт сэтгүүлч гуай? Энэ зураг дээр байгаа зургийн ард байгаа зургууд болон Weightlifting гэж бичсэн зэргээс харвал Хүндийн өргөлтийн тэмцээнд явсан хүндийн өргөлтийнхөн л юм байна гэж ойлголоо. Хэзээнээс, туйван гэдэг болчихсон юм. Цуйван идсээр байгаад мутанд болчихсон юм биш биз?