sonin.mn
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилан намын гишүүд, дэмжигчидийн дунд спортын их наадмыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэ сарын 10, 11-ны өдрүүдэд Хандгайтын аманд байрлах "Үндэсний олимп" цогцолборт зохион байгуулагдсан спортын наадамд нийт 400 гаруй хүн оролцож, спортын дөрвөн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорив.  Тус наадам бүтэн сарын турш орон даяар зохион байгуулагдсан бөгөөд бүс нутагтаа тэргүүлсэн багууд шилдгийн төлөө өрсөлдсөн юм. Ардчилсан нам 2019 оныг "Залуусын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд залуусыг идэвхжүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү спортын наадам юм. 
 
ШАТАР (ЭР):
 
АЛТ-Ч.Хүрэлбаатар /Сүхбаатар дүүрэг/ 
МӨНГӨ-М.Мирос  /Баян-Өлгий аймаг/ 
ХҮРЭЛ-П.Мөнхжаргал /Сүхбаатар аймаг/ 
 
ШАТАР  (ЭМ)
 
АЛТ-Э.Хулан /Баянгол дүүрэг/ 
МӨНГӨ-Б.Баярмаа /Сонгинохайрхан дүүрэг/ 
ХҮРЭЛ- Ц.Амарбаяр /Багануур дүүрэг/ 
 
ТЕННИС (ЭР)
 
АЛТ-Э.Бат-Эрдэнэ /Дундговь аймаг/ 
МӨНГӨ-Б.Баттөмөр /Баянхонгор аймаг/ 
ХҮРЭЛ-Л.Завьмөнх /Дархан-Уул аймаг/ 
 
ТЕННИС (ЭМ)
 
АЛТ-Б.Эрдэнэсувд /Баянхонгор аймаг/ 
МӨНГӨ-М.Дэлгэрмаа /Сонгинохайрхан дүүрэг/ 
ХҮРЭЛ- Ц.Оюун-Эрдэнэ /Чингэлтэй дүүрэг/ 
 
ВОЛЕЙБОЛ (ЭР)
 
АЛТ-Орхон  
МӨНГӨ-Баянхонгор 
ХҮРЭЛ-Багануур 
 
ВОЛЕЙБОЛ (ЭМ)
 
АЛТ-Баянгол дүүрэг 
МӨНГӨ-Говь-Алтай аймаг 
ХҮРЭЛ-Багануур дүүрэг 
 
ШИЛДЭГ ТОГЛОГЧ-Б.Эрдэнэсэнгэ (Орхон аймаг), А.Ууганбаяр (Говь-Алтай аймаг)
 
САГСАН БӨМБӨГ (ЭР)
 
АЛТ-Хан-Уул дүүрэг 
МӨНГӨ-Сүхбаатар дүүрэг
ХҮРЭЛ-Төв аймаг 
 
САГСАН БӨМБӨГ (ЭМ)
 
АЛТ-Хан-Уул дүүрэг 
МӨНГӨ-Сүхбаатар дүүрэг 
ХҮРЭЛ-Говьсүмбэр аймаг 
ШИЛДЭГ ТОГЛОГЧ- Энх-Учрал (Хан-Уул дүүрэг), Б.Нарандэлгэр (Хан-Уул дүүрэг)