sonin.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр Булган аймагтаа сагсан бөмбөгийн мэргэжлийн баг байгуулжээ. Ингэснээр тэрбээр тамирчдаас анхны багийн эзэн болоод байгаа юм. Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх аж. Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн- Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчин оролцох юм. Ийнхүү энэ жилийн сагсан бөмбөгийн үндэсний лигт Булган аймгийн шигшээ баг Н.Түвшинбаяраар овоглохоор болжээ.

 

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин