sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 7 дахь өдөр /2019.11.16/ 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Такарафүжиг давж 6 даваа, нэг унаатай болж энэ башёг ганцаараа тэргүүлсээр байна.
 
Такарафүжигийн хувьд 3 даваа, 4 унаатай болов. Их аваргын 5 даваа, 2 унаатай 5 сумоч нэхэж байна. Озэки Такакейшо, Мёогирюүг ошидаши мэхээр давж 4 даваа, 3 унаатай бол Мёогирюү 4 унаатай болов. Озэки Такаясү, Тамаваши Б.Мөнх-Оргилыг цүкитоши мэхээр давж 3 даваатай болсон бол Тамаваши 4 даваа, 3 унаатай байна.
 
 
 
Озэки цол горилж буй Митакэүми энэ өдөр Котоюкиг ошидаши мэхээр давж хоёул адил 3 даваа, 4 унаатай болов. Хокүтофүжиг Дайэйшо ошидаши мэхээр давж мөн адилхан 4 даваа, 3 унаатай болоод байна.  
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг