Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улсын Липа хотноо Ази тивийн аварга шалгаруулах практик буудлагын гар бууны тэмцээн 11 дүгээр сарын 9-17-нд болж Монголын баг тамирчид 1 мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд Монголоос 4 багийн 13 тамирчин оролцсон юм. “Production optics” ангилалд 77 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн хувийн дүнгээр спортын дэд мастер Т.Хулан мөнгөн медалийн эзэн болов. Харин “Production” ангилалд 224 тамирчин өрсөлдсөнөөс junior буюу 21 хүртэлх насны багийн төрөлд Д.Хатанзаяа, Д.Намуун нар хүрэл медалийн эзэд болсон байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Saihan medee duulgasan ta byhendee bayarlalaa. Bygded ni az jargal, eryyl enh ulam ih amjilt hysen erooe
Saihan medee duulgasan ta byhendee ich bayarlalaa. Az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe