sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 17-23-нд болж байна.
 
Тус тэмцээнд 37орны 234 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон бөгөөд Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Тэрбээр Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анхны таван медальтай тамирчин болж байна гэж Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мэдээлэв.
 
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг