sonin.mn
БНХАУ-ын Жухай, Үхань хотод дэлхийн ой тогтоолтын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын оюун ухааны академийн тамирчид тус улсыг зорилоо. Манай тамирчид ийнхүү 56, 57 дахь олон улсын тэмцээндээ оролцох гэж буй нь энэ юм. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монголын оюун ухааны академийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг оронд зохион байгуулсан цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын оюуны спортын тэмцээнээс 1004 медаль хүртээд байна. Мөн бүх насны ангилалд дэлхийн олон амжилтыг тогтмол шинэчлэн, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин