Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жухай хотод 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 1-нд болсон Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны 167 тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд манай улсыг төлөөлөн Оюун ухааны академийн 14 тамирчин багш, дасгалжуулагч нар оролцон 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас нийт 53 медаль хүртэв.
Өсвөр насны ангилалд Азийн Мастер Б.Энхбаясгалан "Түүхэн үйл явдал" төрөлд 5 минутад 133 үйл явдал, Бага насны ангилалд Азийн Мастер Б.Жамбалбаряням "Зураг" төрөлд 5 минутад 333 зураг, Азийн Мастер Ш.Наранбат "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Монгол Улс (21308 оноо), хоёрдугаар байрт БНХАУ (15078 оноо), гуравдугаар байрт Герман улс (14607 оноо) шалгарсан байна.
Энэ жил тамирчид хоёр том холбооны тэмцээнд оролцож байгаа бөгөөд хамгийн том холбоо болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны тэмцээнд оролцохоор өнөөдөр Үхань хотыг зорино гэж Монголын Оюун ухааны академиас мэдээлэв.Ташрамд мэдээлэхэд, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 56 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1057 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хатанбаатарыг шагнаж болдоггүй юм байх даа.
Ёстой доо!
Сэтгэлд гэгээ татуулах сайхан амжилтаараа мөн ч олон баярлууллаа даа, Та нар минь!!! Жинхэнэ Монгол Бахархал
Сайхан мэдээ Монгол хүний саруул ухааныг дэлхийн тавцанд харуулж мэдэрүүлж байгаа та бүхэнээрээ бахархаж байна
Их сайн
Оюун ухааныг юу боллоо гэж үнэлдэг юм бэ, мангар юмуу хаашаа юм. Хулгай хийсэн, дээрэм хийсэн бол өөр хэрэг. Авилгал авсан бол бүр томроод явчихна.
ta byhendee mash ich bayarlalaa. bygded ni az jargal eryyl enh, ich amjilt Hysen erooe
Баяр хүргэж, амжилт хүсье.
Ёрөнхийлөгч минь юу бодож байна даа та нарыг улсаа мөхөөж урваж шарваж явахад чинь улсын дэмжлэггүйгээр уураг тархаираа улс ын ирээдүй болсон багачууд оюун ухаанаараа Монгол эх орноо мандуулж явна агуй хятадын өмнө орж олон тэмцээнээс 1000гаруй мёдаль авчээ та бүхэнд баяр хүргэё Улс шагнаалаа хайрла!!!!!!!!!!!!!!!
Ингэж солиорох хэрэггүй. Үүний оронд монголдоо квант компьютертэй болох үед ажиллах боловсон хүчин хүний нөөцөө бэлдэж суу. Энэ зуун бол квант компьютер, системийн зуун болно. Цээжлэхийг компьютер хамгийн сайн чаддаг юм. Санах нь мөн хурдан.