Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн 2019 оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслол болоход гуравхан хоног үлдлээ. 
Энэхүү “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулах хөлбөмбөгийн номинаци тус бүрд эхний гуравт багтсан шилдгүүдийг Монголын хөлбөмбөгийн холбооноос танилцуулж байна.
 
“Алтан бөмбөг”-ийн "Шилдэг эрэгтэй тоглогч" номинацид нэр дэвшсэн тоглогчдоос А.Дөлгөөн, И.Цэдэнбал, Х.Цэнд-Аюуш нарын гурван тоглогч хамгийн олон санал авчээ.Монголын хөлбөмбөгийн "Шилдэг эмэгтэй тоглогч" номинацид нэр дэвшсэн тоглогчдоос С.Удвал, О.Цасан-Охин, Т.Цолмон нарын тоглогчид хамгийн олон саналыг авсан байна.
 
 
Монголын хөлбөмбөгийн 2019 оны "Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч" номинацид нэр дэвшсэн дасгалжуулагчдаас И.Отгонбаяр, Д.Лүмбэнгарав, З.Баттулга гэсэн гурван багш хамгийн олон санал авсан байна.
 
 
Харин "Шилдэг футзалын тоглогч" номинацид нэр дэвшсэн тоглогчдоос П.Алтантулга, Э.Пүрэвдорж, М.Чанцал, гэсэн гурван тоглогч хамгийн олон санал авчээ. 
 
 
"Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч" номинацид нэр дэвшигчдээс Ц.Ганболд, Л.Банзрагч, В.Мөнхжаргал гэсэн дасгалжуулагчид бусдаас хамгийн олон саналыг авсан байна.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг