sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс БНХАУ-д зохион байгуулах байсан аливаа тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, өөр улсад шилжүүлэх зөвлөмж гаргасан юм.
БНХАУ-ын спортын яамнаас коронавирусний тархалтаас шалтгаалан энэ оны дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр аливаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан.
 
 
Тодруулбал, "Токио 2020" олимпын наадмын Ази, Номхон далайн бүсийн эрхийн төлөөх боксын тэмцээн 2 дугаар сарын 3-14-нд Ухань хотноо болох байсныг цуцалж гуравдугаар сард Иорданы Амман хотноо явуулахаар бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн олимпын эрхийн төлөөх тэмцээнийг ч цуцалсан.
 
 
 
Улмаар чөлөөт бөхийн Ази тивийн тамирчдад олимдын эрх олгох тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо гуравдугаар сарын 27-29-нд зохион байгуулах байсан ч цуцлагдахаа болов. Мөн таеквондогийн Ази тивийн тамирчдын олимпын эрхийн төлөөх тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо дөрөвдүгээр сарын 10-11-нд зохион байгуулах хуваарьтай ч одоогоор цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг