sonin.mn

Италийн Антхольц хотод эхэлсэн биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын биатлоны шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг амжилттай оролцлоо. Тэрбээр эмэгтэйчүүдийн 15 км-ийн гараанд гарч уралдсан 100 тамирчнаас 98 дугаарт бариалсан байна. Түүний ард орсон Литва болон Румыний тамирчин замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлжээ.

 

 

Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин анх удаа оролцож байгаа нь энэ юм. Манай тамирчин Э.Ариунтунгалагийн хувьд 23 настай бөгөөд өмнө нь гүйлтийн цанын спортоор хичээллэж байгаад өнгөрсөн оны зургаадугаар сараас биатлоноор дагнажээ.

 

 

Э.Ариунтунгалаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ Италийн Валдидентро, Мартелл хотод Беларуссийн Гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага дор базаажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин