sonin.mn
ТОКИО. /NHK/. “COVID-19” коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Токиогийн Олимп, Паралимпын наадмыг хойшлуулах эсэх хэлэлцээг эхлүүлээгүй гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.
 
 
 
Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Тоширо Мүто лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Олимп, Паралимпын наадмыг аюулгүй явуулахад бэлтгэхэд голчлон анхаарч байна гэжээ.
 
 
 
“Товлогдсон тэмцээнүүдийг зохион байгуулах эсэхийг Олимпын наадамд хэр ач холбогдолтой болохыг нь харгалзан шийдвэрлэх бөгөөд тэмцээнүүдийн үеэр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна” гэж Т.Мүто мэдэгджээ.
“Токиогийн Олимпыг цуцлах магадлалтай байгаа бөгөөд энэ талаарх шийдвэрийг ирэх тавдугаар сард гаргах төлөвтэй байна” гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөөлөгч Дик Паунд “Associated Press” агентлагт мягмар гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото уг мэдээллийн талаар ОУОХ-ноос тайлбар авахад албан ёсны шийдвэр биш хэмээх хариултыг өгсөн байна.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг