sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ESPN/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор хөлбөмбөгийн тэмцээнүүдийг түр зогсоосны улмаас Испанийн “Барселона” клубын хүлээсэн алдагдал 120 сая евро давжээ. Энэ тухай тус клубын дэд ерөнхийлөгч Жорди Кардонер мэдэгдсэн байна.  
 
 
 
Жорди Кардонерийн ярьснаар, клубын музей, тоглолтын тасалбар борлуулагдаагүйн улмаас амссан хохирол 50 сая еврод хүрч байгаа бол телевизийн шууд дамжуулалтаас 39 сая евро, клубын дэлгүүрүүд, хөлбөмбөгийн сургуулиуд зэрэг бизнесээс олох боломжтой орлогоос 20-25 сая еврог алджээ.    
 
 
 
Испанийн аваргын тэмцээнийг “Барселона” багийн 27 тоглолтын дараах байдлаар тэмцээний хүснэгтийг 58 оноотой тэргүүлж байх үед буюу 3 дугаар сард түр зогсоожээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг