sonin.mn

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбооны “ARC001” тэмцээн боллоо.

 

 

-75 кг-ын жинд Монголын холимог тулааны MFC холбооны 70 кг-ын анхны аварга, Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын 30 настай тамирчин Ким Сё-Йонтой тулалдаж нэгдүгээр үеийн 38 секундэд хүнд цохилтоор буулган авав.

 

 

Ока буюу 33 настай М.Нандин-Эрдэнэ холимог тулааны спортод 2014 оноос хойш 18 тулаан хийснээс 12-т нь ялалт байгуулаад байна. Уг тулааныхаа дараа тэрбээр “Намайг дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Тэмцээний дэд оргил тулаанд өрсөлдөгчөө нэгдүгээр үед яллаа. Өрсөлдөгч маань “Аваргын төлөө тоглох юм уу эсвэл хүчтэй тулаанчтай өрсөлдмөөр байна. Нандин-Эрдэнэтэй тулалдаж ялна. Хэн гэдгээ харуулна” гэж намайг тулаанд дуудсан залуу. Түүнээс биш муу тамирчин биш. Эцэст нь, Монгол гэдэг нэрийг өөрийнхөө чадах хамгийн сайнаар гаргах болно” хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин