Ардын засаг ялсан анхны жилээс эхлэн эрийн гурван наадам нь ард олныг баясган цэнгүүлэх төрийн наадам болон хөгжиж Монгол орныг дэлхийд таниулах нэгэн бахархал болсоор байна. Ардын засаг ялсан анхны жил цэргийн наадам зохиосон бөгөөд 1922 онд анхдугаар наадам нэртэй зохион байгуулагдсан ажээ.
Тухайн үеийн хувьсгалын удирдагчид, алдарт партизанууд улсын баяр наадмын сур харваанд идэвхтэй оролцдог байсны нэг түүхэн баримт бол 1921- 1922 онуудын наадмын харваанд бүх цэргийн жанжин, цэргийн яамны тэргүүн сайд Д.Сүхбаатар түрүүлэн Өсөх идэр мэргэн цол хүртсэн явдал юм. Мөн Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар насан туршдаа улсын баяр наадмын харваанд тогтмол оролцдог мэргэн цолтой харваачид байсан төдийгүй хичээнгүй сайд Б.Цэрэндорж, маршал Г.Дэмид нар ч наадамд харвадаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
"Бөгтөр" хэмээх Дамдинсүрэн, П.Дэмчиг, Б.Дамдин, М.Цэдэв, Ханд нарын олон партизан нэрд гарсан мэргэчүүл байв. Одоогоор улсын баяр наадмын сур харвааны 1923-1933, 1939 онуудын харвааны дүнгийн баримт мэдээ материал бүрэн тодорхой биш байгаа юм. 1921-1922, 1934 оноос хойш /1923-1933, 1939 оныг оролцуулахгүйгээр/ болсон баяр наадмын сур харваанд ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд, партизан Г.Дэмчиг, Б.Дамдин, М.Цэдэв, Тээврийн яамны анхны сайд, шатрын ууган мастерын нэг Д.Намсрай, Монголын анхны фото зурагчны нэг Ц.Дагдандорж, Сүхбаатар жанжны хүү С.Галсан, Гэгээрүүлэх яамны С.Зундуй, МХЗЭ-ийн Төв Хорооны А.Амгаабазар, Аж үйлдвэрийн комбинатын "монхор" Лувсанцэрэн, дөрөвдүгээр хорооны Баянжаргал, Өмнөговийн Дорж мээрэн, Б.Баярхүү, Ж.Баттөмөр, Хэнтийн Содномдаржаа, Санжаа, Тожил, Төв аймгийн Мишигдоной, Ш.Ишчогдов М.Дашцэрэн, Улаанбаатар хотын Гомбожав /солгой/, Чойндон, Сэлэнгийн Дэлгэржав, Р.Чойжсүрэн, Д.Баттулга, Хөвсгөлийн Ламжав, Д.Жүгдэрхүү, Ш.Гансүх, Дундговийн Ш.Жамбасдмбуу Баян-Өлгийн Ц.Лонжид, М.Батгэрэл, Ц.Баасанхүү, А.Хонгор, Х.Болдбаатар, Б.Баярсайхан, Завханы Ш.Даваахүү, З.Сүлдболд, Л.Отгонбаяр, Дорнодын А.Цэвээн, Д.Базаргүр, Ж.Гүнбадрал, Ц.Гэнин, Ж.Ганболд, Л.Рэнчиндорж, Ц.Хүдэрчулуун, Д.Дагвасүрэн, Д.Нямсүрэн, Х.Мөнхжаргал, А.Санжмятав, Х.Оюунчимэг, Л.Отгонбаяр, Б.Батбаатар, С.Энхтунгалаг, Б.Гандаваа, Б.Ёндон, Б.Баярчимэг, Б.Дашзэвэг, Д.Норжмаа, Ө.Хатанболор нарын 60 гаруй харваач наадмын түрүү магнай болон улсын мэргэн цол хүртжээ.
Наадмын түрүү магнай болсон харваачдаас Сүхбаатар аймгийн Д.Сүхбаатар /1921, 1922 он/, Төвийн Мишигдоной /1945, 1948 он/, Ш.Ишчогдов /1956, 1960 он/, Сэлэнгийн Дэлгэржав /1967, 1969 он/, Р.Чойжсүрэн /1972, 1980 он/, Дорнодын Ж.Гүнбадрал /1975, 1985 он/, Баян-Өлгийн Ц.Баасанхүү /2000, 2004 он/ нар хоёр удаа , Баян-Өлгийн Ц.Лонжид /1965, 1968, 1971 он/ Дорнодын Ц.Гэнин /1978, 1979, 1982 он/, Ховдын Л.Отгонбаяр /2011, 2013, 2014/ нар гурван удаа, Сэлэнгийн О.Адилбиш /1952, 1955, 1961, 1963 он/, Төвийн М.Дашцэрэн /1962, 1964, 1966, 1970 он/, Дорнодын А.Цэвээн /1973, 1977,1984,1988 он/, Ц.Хүдэрчулуун /1987,1994, 2002, 2012 он/, Хэнтийн Х.Оюунчимэг /2011, 2012, 2013, 2014/, Завханы Ш.Даваахүү /1990, 1993, 1995, 1999 он/ нар дөрвөн удаа, Дорнодын Х.Даваажаргал /1996, 2001, 2003, 2004, 2005 он/ таван удаа түрүүлжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
БАРИМТ БАЙХГҮЙ ЮМЫГ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА ЗАЛЖ БАЙДАГ ЮМ. ДАНДАА ТҮҮХИЙГ ХУДЛАА ЗОХИОНО.
чиний хятад өвөө тэмбүү тараасныг бас баримтаар нотолсон шүү жунгаа ардчилагч аа?
ТИЙМ ИЙМ ЮМАН ДЭЭР ИНГЭЖ БИЧИГДЭН ҮЛДЖЭЭ. ГЭСЭН БАРИМТЫГ ХЭЛЖ БАЙНА. НААДАХ ЧИНЬ БАРИМТ БИШ.
Harin ch tsuvaagii ni vzej baigaad barimttai yum bichsen yum bish vv !
Harin 1921 onoos umnuhiig orhison ni buruu. 21 onoos umnu Mongol Uls baij l baisan, naadam hiij l baisan, sur harvaj l baisan daa !
халзан Ганболдын өвөг эцэг Сүй Шү Жаны өмчлөн авсан, Дундад иргэн улсын нэг муж л байсан шүү дээ.
ХЯЗГААРЫН ТҮШМЭЛЭЭС БОГД ХААНД ӨРГӨСӨН БИЧИГ НЭГ ИЙМЭРХҮҮ БАЙЖЭЭ ДОТОР ГАЗРЫН ИРГЭН ВАН ОВОТЫН БӨГСНИЙ МУУ ЯР ХЭМЭЭХ ӨВЧИН СДЭРЧ, ЭХНЭР ДОГОР , УЛМААР ЦЭРЭГ ДАМПИЛ НАРТ ХАЛДАН....
Сүхбаатар өндөр хүн байсан гэдэг ч унасан морь нь намхан харагдахгүй байгаа биз. Монгол морины бие жижигрээд байгаа юм биш үү. Үйлдэр угсааг нь сайжруулах талаар бодохгүй бол
Морины үйлдвэрийг сайжруулна гэнээ? Мундаг иновац бнаа. Магнай уяач цолыг чамд олгож алцан гадсаар шагнаууляа. Морины хүнд үйлвэрийг баруунаас оруул.
Өндөр хүн тэгээд жанжин том морь сонгож унана шүү дээ
Үүлдэр угсаа гэхгүй амьтаны доог болох нь байна шүү,хө.
Энэ зураг тухайн үеийн фотошоп
Улс төрд нэг их гавихгүй байсан даа. Тэд зүгээр л тамирчид байсан юм шиг байна даа. Одоо манай их хуралд бас нэг тиймэрхүү тамирчид байгаа Сумъяабазар БатЭрдэнэ Цэрэнпунцаг Баттулга Хүрэлсүх энэ тэр бол гавихгүй дээ.
Baabar batuul sosorbug nar suhbaatar iig bodit hun bish orsuudiin zohioson ulger met yaridag shu muusain huzaa nar tuuhiig gutaah ni gadnii zahialga USA Indian undesten ustgah solongos Vietnam dainaa guibuulan tuuhende oruulj amerik eh oronoo hamgaalah gej guibalah tai adil
ЦЭДЭНБАЛ БАС ИХ САЙН ХАРВАДАГ, БАРИЛДДАГ БАЙСАН ГЭНЭ ШҮҮ. АВГАЙ НЬ СОЦ ОРНУУДЫН АВГАЙ НАР ДОТРОО МИСС БАЙСАН ГЭСЭН.
Тэгж яривал манай жанжин чинь Хавт Хасарын удам шүү, унаж буй морь нь Хөхөө Намжилын гуурсан хонгорын угшилтай, мэдэхгүй байж
Монголын ард түмний бахархал болсон чин зүтгэлт баатар зоригт энэ гарамгай эх орончийг яавал өмхий үг шургуулаад гутаачих юмсан гэж АН н гамин угсааны өмхий үнэртэй амьтад их хичээдэг юм.Сэтгэгдлийг харахад л хэн бэ гэдэг нь мэдэгдэнэ. Гамингийн орхидосуудын өмхий жорлон АН үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.