Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт дүнгээр Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтийн аймгийн баг тэргүүллээ.
Харин Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн баг хоёрдугаар байранд, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн баг гуравдугаар байранд тус тус шалгарав.
Ингэснээр энэ жилийн Үндэсний их, баяр наадмын шагайн харваагаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн 1, Монгол Улсын гарамгай мэргэн 1, Монгол Улсын мэргэн 2, хошой мэргэн 5 төрөн гарлаа.
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Bayar hyrgej ulam ih amjilt hysen erooe
Haraa hurtslah doping hereglesen bj magadgui shuu kkk. Henriinhen evgui shuu bolomj oldvol yanz bvriin iym shaachihgaad l
Bayar hyrgej ulam ih amjilt hysen erooe
Баяр хүргэе.