sonin.mn

Португал улсын нийслэл Лисбон төвтэй спортын хэвлэл “А Бола"-д “Дэрэн” клубийн залуус ээлжит ялалтаа байгуулсантай холбогдуулан дасгалжуулагч Паулу Жоржи Силвагаас тодруулга авч мэдээлэл нийтэлжээ. “А Бола” буюу “Бөмбөг” хэмээх 75 жилийн түүхтэй тус хэвлэл нь Португал төдийгүй Европын улс, хуучин Португалын удирдлагад. байсан Африкийн орнуудад олон уншигчтай аж. Нийтлэлд “48 настай португал дасгалжуулагч Паулу Жоржийн ажиллаж буй “Дэрэн” долоон тоглолтоос гурав дахь ялалт (хоёр тэнцээ, хоёр хожигдол)-аа хүснэгтийн тэргүүлэгч “Хангарьд”-ын талбайд 2:1-ээр байгуулжээ. “Дэрэн” 11 оноотойгоор хүснэгтийн тавдугаар байрт жагсаж байна. Цар тахлын улмаас Монгол Улсад хилийн хориг тавьж, португал дасгалжуулагч 19 хүртэлх насны тоглогчид болон гурван легионертэй бүрэлдэхүүнээ танилцуулахаар төлөвлөж байсан нь талаар болжээ. Тус улсад өвөл хатуу ширүүй цаг агаартай, хүйтэн болдгоос шалтгаалан талбайн тэмцээн зохион байгуулах боломжгүй учир түүнээс өмнө лигийн тэмцээнийг дуусгахаар шахуу хуваарьтай үргэлжилж байгаа нь Паулу Жоржи Силвагийн багт зарим нэг хүндрэлийг бий болгож буй тухай тэрбээр мөн хэлсэн” хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин