sonin.mn

Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны хамтын шийдвэрээр энэ онд явагдах хуваарьтай байсан “Катар - 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг 2021 он хүртэл хойшлуулахаар болжээ. Ингэснээр Монголын үндэсний шигшээ багийн Тажикистан, Япон болон Киргиз улсын эсрэг арав, арваннэгдүгээр сард болох байсан тоглолтыг 2021 онд зохион байгуулахаар болж байна. FIFA болон AFC улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тоглолтын товыг удахгүй зарлах аж.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин