sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос "IJF - World Judo Tour" буюу ОУЖБХ-ны цуврал тэмцээнүүд удахгүй эхлэх гэж байгааг өнгөрсөн баасан гарагт мэдээллээ.
Тус холбооны төлөвлөснөөр 2020 оны 10 дугаар сард Унгар улсад зохион байгуулдаг “Будапештын Их дуулга”, 12 дугаар сард Японы Токиогийн Их дуулга, 2021 оны нэгдүгээр сард Катарын Дохагийн Мастерс гэсэн гурван том тэмцээнийг зохион байгуулна.
 
 
 
Энэ тэмцээнүүдээс 2021 онд болох "Токио 2020" зуны олимпын эрхийн оноо олгох юм байна. Мөн 2020 онд тивийн холбоод бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. ОУЖБХ-ноос тэмцээний талаар албан ёсны мэдээллийг ойрын үед албан ёсоор үндэсний холбоодын вэб сайтуудад илгээж зарлах юм.
Мөн тэмцээн зохион байгуулахдаа цар тахлын нөхцөл байдлыг харгалзсан зөвлөмж, шаардлага, стандартыг мөрдөж, гол нь тамирчдын эрх ашгийг тэргүүнд тавих юм байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг