sonin.mn

Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд хуралдаж тодорхой ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Олон улсын олимпын хороо “Agenda-2020” зөвлөмжийн дагуу МҮОХ-ны тамирчдын комисст эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

 

 

Түүнчлэн МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг санаачлан, шинэ төлөөлөгчдийг урьж оруулах аж. “Бээжин-2022” XXIV өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

 

 

Мөн өвлийн олимпын анхны медаль хүртэх зорилтын хүрээнд өвлийн спортын төрлүүдийг дэмжиж ажиллахаар бодлого боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин