АПУ ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт намрын нээлтийн барилдаан өчигдөр/2020.10.18/ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай найм даван түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ.
Харин их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр нар тус тус тунажээ.
Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх аравдугаар сарын 29-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл0
энэ муу оркуудаар ажил хийлгүүл.
наадмаар алга болчих юмдаа
hamag shimee zaalnii barildaand urcheed bhaar. beltgel bolgoj barildah ni zov gehdee toriin naadam 5 davahgui bol 1000 barildaand turuuleed nemergui shuudee duu min.
Допинг зөвшөөрсөн барилдаан уу үгүй юу?
Энэ бөх гэдгээ болио.. шал утгагүй.. наадмаар яахав барилдах аядах л биз... барилга дээр ажиллуул.. гүзээ нарыг..!!!