sonin.mn

Монголын боксын холбооны удирдлагууд ээлжит хурлаа хийсэн бөгөөд тус холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ сонгуульт ажлаа хүлээлгэн өгчээ.

 

 

Ингэснээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлыг олимпын аварга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган түр орлон гүйцэтгэхээр болов. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сард холбооныхоо ээлжит бус хурлыг товлон зарлах бөгөөд хурлаас ерөнхийлөгчийг тодруулах аж.

 

 

Монголын боксын холбоо өнгөрсөн долоо хоногт “Шилдэг 8”-ын тулааныг Эрдэнэт хотод хийсэн бол ирэх арванхоёрдугаар сард насанд хүрэгчдийн улсынаварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэнэ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин