БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг Буэнос-Айрес хотоос 35 км-ын зайтай оршдог Белла-Виста хэмээх хувийн оршуулгын газарт оршуулжээ. Оршуулах ёслолыг “Todo Noticias” сувгаар шууд дамжуулсан байна.
Энэ оршуулгын газарт түүний эцэг эхийн шарил байдаг байна. Оршуулах ёслолыг цөөн хүний хүрээнд явуулжээ.
Пүрэв гарагт хэдэн арван мянган хүн хөл бөмбөгийн домогтой салах ёс хийхээр ерөнхийлөгчийн ордонд ирсэн байна. Салах ёс гүйцэтгэх ёслол эхэндээ тайван болж байсан боловч шүтэн бишрэгчдийнх нь олонх нь ёслолд оролцож чадаагүйн улмаас цагдаа нартай мөргөлдөхөд хүржээ. Эмх журам сахиулах ажиллагаа хяналтаас гарсны дараа ерөнхийлөгчийн ордныг хаасан байна. Эмх замбараагүй байдал дэгдсэн тул Марадонагийн төрөл төрөгсөд ёслолыг хугацаанаас нь өмнө дуусгаж, талийгаачийн шарилыг оршуулгын газарт аваачихыг хүсжээ.
Диего Марадона 11 дүгээр сарын 25-нд 60 насандаа таалал төгссөн билээ. Урьдчилсан мэдээллээр, тэрбээр зүрхний дутагдалд орсны улмаас нас баржээ. Марадонаг таалал төгссөнтэй холбогдуулсан Аргентинд гурван өдрийн гашуудал зарласан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Домог болсон Марадона
ОД ШИГ ГЯЛАЛЗАЖ ГЭРЭЛТСЭЭР ТЭНГЭРТЭЭ ХАЛИВ.ТЭНДЭЭ Ч МӨНХӨД ГЯЛАЛЗАНА.ХӨЛБӨМБӨГИЙН ХААН.
Бурхан, амьд домог болсон Марадона минь. Домог Марадона надад хүүхэд насанд минь ирээдүй үрүүгээ эрч хүчтэй тэмүүлсэн гэрэл гэгээг өгсөн юм. Баярлалаа Марадона.
яасан хурдан оршуулдаг цуснууд вэ? очих гэж байсан юм ккк.
Чамаар дутахгүй.
Ум мани бад мэ хум. Түүний ариун сүнс эх орондоо дахин мэндэлж Аргентин улс дэлхийн аварга болох болтугай.
Hamgiin anhnii hul bumbugiin temtseen uzsen 1986 onii delhiin avargad Maradona uneheer amid domog bolon gyalalzaj baij bilee ! Aguu domog tengertee monhod taivan noirsdoo . Argentin ulsad edugeech delhiin shildeg holbombogch bn . Ireeduidch Diego shig shildeg zaluus garch irseerl baih bolno . Gehdee Maradona Pele nar shig domog negen zuund yg hoerl baidag ym bn .
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!