ТОКИО. /Kyodo/. Цар тахлын улмаас ирэх жил зохион байгуулахаар хойшлуулсан Токиогийн зуны Олимпын наадам болон Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 100 тэрбум иен буюу 960 сая ам. доллар зарцуулна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.
Үүнд эмнэлгийн нэмэлт тоног төхөөрөмж худалдан авах, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг ажилд гарах зардлыг оруулжээ. Энэ мөнгөний ихэнхийг Японы Засгийн газраас гаргах төлөвтэй байна.
Токиогийн Олимпын наадамд бэлтгэх, мөн зохион байгуулахтай холбоотой зардлыг тус наадмыг зохион байгуулах хороо 2 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлэхээр болсон талаар “Yomiuri” сонин ням гарагт мэдээлсэн юм. Тэдний анхны төсөв 1.35 их наяд иен (12.3 ам.тэрбум доллар) байсан боловч Олимпын наадмыг бүтэн жилээр хойшлуулсан нь зардлыг нэмэгдүүлжээ.
Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч шинэ коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан бөгөөд 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно. Гэсэн хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээхээр шийдсэн билээ.
Олимпын наадмыг зохион байгуулахдаа аюулгүй орчныг хангах, зардлыг багасгах, наадмыг зохион байгуулах хэлбэрийг хялбарчлах гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурлахаар төлөвлөж байна. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 62.2 сая хүн халдвар авч, 1.4 сая гаруй хүн нас баржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
За баларсан.Манай сэжгийн заваан хогийн новшнууд задаргааг нь олонд ил тод танилцуул гээд боорлоод хуцна. Задаргааг нь ил болгонгуут задаргааг нь дахин задалж тайлбарла гээд өвчигнөөд унацгаана, Үнэн сэжгийн бузар хог шаарнууд шүү.Сэтгэцийн өвчтэй амьтад арга ч үгүй юм уу.
Olimpoo hiihgvi bol olimpiin ner hvnd nam unana svvldee hen ch toohoo bolino
2021олимп болохгүй ээ улс орнуудын эдийн засаг унасан өвчин дарагдаагүй сонгон шалгаруулах тэмцээнүүд болоогүй тамирчид бэлтгэл бүрэн хангагдаагүй зэрэг олон асуудлаас болж олимп болохгүй нь тодорхой дээрээс нь японы ард түмэн маш их эсэргүйцэж байгаа зэрэг нь олимп болохгүйг нотолж байна даа
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!