sonin.mn

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо манай улсын “Улаанбаатар ММС Энержи” баг Дэлхийн их дуулга тэмцээний эрх авсны дараа доорх нийтлэлийг fiba. com сайтдаа нийтэлснийг хүргэе. Улаанбаатар (Монгол) 3Ч3 сагсан бөмбөгийн спортын төрлийн хамгийн том амжилтын түүхийн нэг гол цөм болсон “Улаанбаатар ММС Энержи” баг Дэлхийн их дуулга тэмцээний хамгийн том тайзан дээр гарах нь цаг хугацааны асуудал байсан юм. Арванхоёрдугаар сарын 18-19-нд Жеддагийн финалд анхны түүхэн тоглолтоо хийснээр Монголын багийн хүсэл биелэх болно. Тэд улирлыг шийдэгч Монголын анхны баг юм. Унгараас Дэлхийн их дуулгын амжилтын хүснэгтийн 11-т эрэмбэлэгдэн ирсэн тэд Дохагийн их дуулгын үеэр түгшүүртэй байсан. Учир нь, Дэлхийн их дуулгын топ 10 баг аль хэдийн Жеддагийн эрхийг авчихсан, “Улаанбаатар ММС Энержи” баг Дохад оролцоогүй тул сайн үр дүн гарч тэд Жедда явах эрх нь баталгаажаасай гээд найдах л үлдээд байсан. Тэд болон 12-т эрэмбэтэй Амстердам багуудын аз болоход боломжит өрсөлдөгчдийн хэн нь ч хагас шигшээд шалгарч чадаагүй учраас “Улаанбаатар ММС Энержи”-ийн эрх баталгаажсан. Зүүн хойд Азийн гуравхан сая хүн амтай, дэлхийн нийлбэр чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж буй тус улсын эмэгтэй баг нь өнгөрсөн жил Токиогийн олимпод өрсөлдөх эрхээ авсан.

 

Монгол Улс нь ганцаарчилсан төрлийн тамирчид бэлтгэдэг уламжлалаараа алдартай, ялангуяа тулааны спортуудад. Хэдий тийм ч эмэгтэй 3х3 баг нь олимпын эрх авч улсынхаа хэмжээнд багийн спортоор анхдагч гэдэг түүхийг бүтээсэн. Монголын эрэгтэй баг 2017 онд эх орондоо ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон бол сүүлийн хоёр жил дэд аварга болсон.

 

 

“Улаанбаатар ММС Энержи” багийн Дэлхийн их дуулгад оролцсон сүүлийн гурван жилийн амжилтууд нь Монгол Улсад 3х3 спорт хөгжихөд чухал нөлөөг үзүүлсэн. Тэднийг бух шиг хүчтэй Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн нар манлайлдаг. Тэдний Дэлхийн их дуулгын анхны тэмцээн 2017 оны Уцуномиягийн их дуулга байсан бөгөөд чансааг тэргүүлэгч “Любляна” багийг эхний тоглолтдоо гайхамшигтай хожиж, улмаар хагас шигшээд шалгарч, гэнэтийн бэлэг барьж байлаа.

 

 

 

 

“Улаанбаатар ММС Энержи” баг өнгөрсөн жил амжилтаа ахиулж, мэргэжлийн тэмцээн Жэжүгийн дэлхийн гран-прид гайхалтай ялалт байгуулан анх удаа түрүүлсэн. Одоо тус багийнхан тэднийг хожиход маш хэцүү болгодог биеийн хүчний тоглолт, хүсэл тэмүүлэл гэсэн шинж чанаруудаа дахин сэргээх хэрэгтэй. Эцэст нь, монголчуудад боломжгүй бүхний эсрэг бүх хүч чадлаа дайчилж чаддаг онцгой чадвар байдаг гэдгийг онцолмоор байна.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин