Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар улсын Доха хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Доха-Мастерс 2021” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өөрийн жингийн тэргүүлэгч бөх Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдан, гарт өчих мэхээр цэвэр яллаа. Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялаад байсан бол М.Уранцэцэг ийнхүү нэг ялалтаар илүү боллоо. Тэрбээр Мастерс тэмцээнээс нэг алт, 2 хүрэл медальтай болж байна.
Энэ өдөр барилдсан Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн V байр, Ё.Басхүү VII байрт шалгарсан амжилт үзүүлэв.
“Доха-Мастерс 2021” тэмцээний эхний өдрийн байдлаар БНСУ-ын баг тамирчид 2 алтан медальтай тэргүүлж байгаа бол Япон 1 алт, 2 мөнгө, Франц алт, мөнгө, хүрэл тус бүр нэг, Косово 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Монгол улс тусгаар хэвээрээ байгааг дэлхийд дахин дахин НЭР ТӨРТЭЙГЭЭР тунхаглаж явдаг манай алдарт ЖҮДОЧИД -доо ЭНХ МЭНДИЙГ ЕРӨӨЕ!
МАНАЙ ЖҮДО УНАЛТАНД ОРЖЭЭ.ЗОГССООР БАЙГААД ТОРГУУЛИАР ЯЛАГДАХ ЮМ.УНАДАГ Ч ҮГҮЙ МЭХ ХИЙДЭГ Ч ҮГҮЙ МАНГАЙГААД ЗОГСООД БАЙХ ЮМ.ТЭГЭХЭД БУСАД ОРНЫХ ЗОГСОО ЗАЙГҮЙ АЖИЛЛАСААР ДАЙЧИН БАРИЛДАХ ЮМ.ҮНДЭСНИЙ БӨХ ЖУДОД ТААРМААРГҮЙ ЮМ.
Баярлалаа.Баяр хүргэе. Гандан бууршгүй мөнхийн медальтан юм аа.
Хэдэн тамрчид маань Улсын нэр тахлах юм даа. Олимпод үзүүлээд өгөөрэй.
Ene heden urahshgui uumnuud hurel medaliias uurtsgui yumaadaa, davashgui davaa gej eneniig heldeg l baihdaa
ene delhiid hamgiin agyy zyil bol bidnii emne Dalai l baidag,dalaitai ene zeregzeh tom agyy yum bol Tenger l baina?Harin tenegerees to agyy zyil bol hynii l dotood setgel yum!yamarch yed hychtei agyy baih syralzahad barildahad dyygiin dotood setgel ni chyhal yum!chamaig olimpiin abraga bolohod edgeer agyy zyilyydees setgel chini negdygeert bichegdene?....tiimees dotood setgelteigeen hanilaj chadbal abraga hyrdan bolno!
ДЭЛХИЙД ДАНСТАЙ, ЯСНЫ ТАМИРЧИН ЮМ АА. ЁСТОЙ БӨМБӨРЦГИЙН БӨХ ЮМ. ЖАЛГЫН АВАРГА НЭРТЭЙ, БҮДҮҮН БӨХӨНЦӨРТ ӨГӨӨД БАЙДАГ ЦОЛОО ӨГӨӨСЭЙ ДЭЭ.