sonin.mn

АНУ-ын  Висконсин мужийн Восо хотноо энэ сарын 16-17-нд болсон 10 дахь удаагийн Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Nomads Fishing" клубийн тамирчин Б.Оюунболд дэлхийн шилдэг 60 загасчны наймдугаарт эрэмбэлэгджээ. Монголын загасчлах спортын баг тамирчид зургаан хүний бүрэлдэхүүнтэй тус тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт үзүүлсэн байна.

 

Тэмцээнд загасчлах спортын "Nomads Fishing Club", "Fishing Buddy Club", "Fishing Brothers Club" клубийн тамирчид оролцсон юм. Загасчлах спортын баг тамирчид анх удаа Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа ч ур чадвараа сорьсон 11 орны шилдэг загасчидтай эн тэнцүү өрсөлдөж Полын, Эстони, Япон зэрэг орны хүчтэй багийг ардаа орхиж VIII байрт шалгарсан байна.

 

Эх сурвалж: