Ховд аймгийн Дарив сум улс, аймгийн цолтой бөхөөр улсад дээгүүр орно. Гэхдээ би бүгдийг биш мэдэх нэгийгээ мэрийлттэй бичихийг хичээв. Бид бөхөө дээд зэргээр хүндэтгэдэг. Гэвч улсад 4 даваагүйг тэр бүр танихгүй байх олонтаа. Арга ч үгүй биз.

МҮБ-ийн шинэ холбоо байгуулагдахаас өмнө сурталчилгаа, нэр хүнд тийм ч өндөр байсангүй. Рэнцэндоржийн Эрдэнэпүрэв 19 настайдаа Ховд аймгийнхаа Буянт голын хөвөөнд 22 бөхийн тойрогт түрүүлжээ.

Авга ах, улсын заан хадагт Рэнцэндоржийн танил нь "Ач дүү чинь овоо болох нээ" гэвэл "За даа, юу л бол..." гээд нэг их тоогоогүй гэдэг. Цул харганыг гарын үзүүрээр дэрстэй адил түүртэхгүй сугалдаг заанд барагтай нэгэн тоогдох амаргүй мэдээж. Нэг талаар ах дүүгээ магтахыг бөх, ер нь бүгд цээрлэдэг монгол ёс, жудгаа дээдлээ буй заа.

1963 оны хавар СТО-нд туранхай хөх залуу задгай шар арслангаар 2 даваад аварга Цэрэнд унахыг үзэж эчнээ танил болов. Сургуулиа төгсөөд Говь-Алтай аймагтаа хуваарилагдлаа. Өнөөх арслан төвийн гудамжаар алхахтай халз таарлаа. Хамт явсан худаг усны Лхагважав гуай "Надтай мэндлээд өнгөрдөг Эрдэнэпүрэв арслан манай байгууллагад жолоочоор ирж байгаа юм. Маргааш тэргээ авах юм гэнэ лээ" гэж сонирхуулав.

Арсланг би бол танина. Цэрэн аваргатай барилдсаныг мэднэ гэлээ. Анхныхаа барилдаанд /Аптайд/ 32 бөхөөс Цэрэндолгор арслантай үзүүрлэснийг дуулснаас хараагүй ээ. 1965 оны 5-р сарын дундуур аймгийн аваргад бараг зэрэгцэн суудаг юм. Үзэгчид манай Сочин Цэрэндолгор Наминчимэд нар хотод зорьж барилдахгүй гээд тээвэрт явцгаасан.

Том цолтойгоос Эрдэнэпүрэв а.з Баатаржав Дашдорж нар зодоглох сурагтай гэсэн үнэн болов. Спортын ордны үүдэнд ахмад арслан Лханаажаваас Эрдэнэпүрэв "Та барилдах уу" гэж асуухад "Чиний засуулаар ажилла" гэсэн хэмээн хөгжилдөөд дотогш орлоо. Зүүнийг магнайлах Эрдэнпүрэв 20 давж 3-р байр эзэллээ.

Арван залуу 10 давж аймгийн начин цол авсны заримыг илт дэмжсэнийг ч мэднэ. Эхний гурван байр эзэлсэн бөхчүүдийг тухайн цагт нэн ховор татдаг спандараар байлсан сэтгэлд тод. 1965 онд 4 давсан Эрдэнэпүрэв а.з Дүгэрээг амлаж унажээ. Томилолт, тээврээр яваагүй үедээ барилдаан алгасахгүй. Түрүүлж, үзүүрлэж, дөрөвт уяатай.

Удаж, уяж зогсдоггүй шийдэмгий барилддаг гэж үзэгчид түүнийг үнэлнэ. 1966, 1967 онд их шөвөгт үлдээд а.з Чонохүү а.х.а Сочин нарт тахим өгөөд хот шилжжээ. 1972 оны улсын наадмаар 4 даваад дар.ав Дамдинд унахад цэнгэлдэх дүүрэн наадамчид. Тун чөлөө өгөлгүй сурснаар дайраад барьц олгосонгүй.

Улсын цолонд ганц даваа... гэлцэн удтал хөөрөлдсөн билээ. Улсын арслан Сосорбарам: Урьд өмнө Эрдэнэпүрэвийг ганц нэг хаясан байх. Миний хувьд харих тийшээ гэлээ шөвгөрөх боломжтой наадам. Солгой хөлөөрөө дархан хавирдгийг мэдэх хэрнээ өөртөө хэт итгээд даацтай мэхээ хийлээ дээ.

Хонгондоо хүрэнгүүт тас буутал хавирчихаад дэвчихсэн дээ. Амар унахгүй гэсэн бодол андуурал болоод өнгөрсөн. Эрдэнэпүрэв байнгын бэлтгэлтэй барилдаад байсан бол биднээс хол хоцрох залуу биш гэх. Аймгийн арслан Ж.Наминчимэд агсны хууч: Эрдэнэпүрэв бид нас ойролцоо. Бусдаас арай дотно.

Нэг удаа надад миний авга ах хадагт зааны нууц хүү Буур гэж өсөх ирээдүйтэй залуу байсныг манай Ховдынхон андахгүй. Ах маань энэ тухай дурсаагүй ч мэддэг байсан даг. Хэн хэний маань заяа дутаж тэр маань цэл залуугаараа тэнгэр хальчихсан гэж хэлээд дуугаа хурааж суусан. Манайхан занг мэддэгээс Эрдэнэпүрэвтэй зугуухан барилдах. Ширүүн дайрсанд тун халгаатай бөх л дөө... гэж хуучилж байсаан. Эрдэнэпүрэв элдэвтэй бөх явсан үнэн бөлгөө.

Ш.Мягмар

Эх сурвалж: “Бөх” сонин