Байгалийн хатуу ширүүн нөхцөл, эрс тэс уур амьсгал, олон улирлын халаа сэлгээ, газрын гадаргуйн өндөр нам, идэш тэжээлийн ховордолт, өвчин, халдвар мэтэд тэсвэртэй, бэлтгэлтэй, мөн зарим улиралд зориулан хүнс тэжээл нөөцлөх, нүх малтаж газар доор байрлах, хүйтэн улирлыг ичиж, унтаж өнгөрөөх, урц овоохой барих зэрэг чадвартай амьтад чухам аль тивд өнөөдөр олон байна вэ? Энэ баримт юу өгүүлж байна вэ?
Уураг тархи нь ихэд хөгжсөн хөхтөн амьтад анх хаана үүссэн бэ? Хүн дүрстэй мичүүдийг хүн болж хувиртал нь өөрчилсөн бэрхшээл чухамдаа аль тивд болж өнгөрсөн юм бэ? Анхны хүмүүс ямар арьстан байсан бэ? Арьсны өнгөний ялгаа хэзээ, ямар нөхцөлд гарсан юм бэ? Энэ ялгаа ирээдүйд арилах уу?...
Америк тивийн улаан арьстангууд, Африкийн негрүүд, Австрали тивийн уугууд хүмүүс, Европын цагаан арьстангууд, Ази тивийн шар арьстангууд бүгд нэг л зүйлийн мичний үр хойчис гэж үү? Тийм бол тэр нь чухам юугаар хөдөлшгүй нотлогддог юм бэ? Дээр тавьсан болон бусад олон асуултуудад хариулах гэж “Байгалийн хувьслын философи” номоо би анх бичиж хэвлүүлсэн юм. Нэмж, засаж, өтгөтгөсөөр 4 удаа хэвлүүллээ. Ойлгож чадах, хэрэгтэй санаа, үнэлгээ хэлж чадах, шинэ нөхцөлд шинээр сэтгэж, өнгөрсөн дэх зарим төөрөгдлийг залруулахад тусалж чадах хэмээн үнэлж болох 18 хүнд би энэ номоо бэлэглэж уншуулаад, ярилцлага зохион байгуулах гэж оролдсон юм. Тэр хүмүүсийн хагасаас илүү нь санал, зөвлөгөө, үнэлгээ өгч чадахгүй гэцгээсэн. Үлдэх цөөхөн нь санал, сэтгэгдлээ бичгээр өгсөн юм. Тэр сэтгэгдлүүдийг ямар ч редакцигүйгээр би “Судалгааны бүтээлийн эмхэтгэл” номдоо хэвлүүлж нийтэд танилцуулсан болно. ШУА-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байсан хүмүүс уншсан атлаа тодорхой санал, сэтгэгдэл хэлж чадахгүй байна гэцгээсэн. Дараа нь би “Монголын түүхийн философи” номынхоо 9-р хэвлэлийг судлаачдад тарааж уншуулаад өгсөн санал, сэтгэгдлийг нь мөн л ямар ч редакцигүйгээр хэвлүүлж, нийтэд танилцуулсан юм. Энэ бол XXI зууны 20-иод онд болсон үйл явдал. Судлаачдын ахмад болон дунд үеийнхэн бараг бүхэл бүтнээрээ шахам амьд сэрүүн байсан цаг үе юм шүү.
“Нийгмийн философи”, “Монголын улстөрийн философи”, “Дэлхийн түүхийн философи” (5 дахь хэвлэл) номоо судлаачдаар хэлэлцүүлэх гэсэн удаах оролдлого минь тус бүрдээ л бүтэлгүйдсэн ба 30 гаруй хүнд тарааж, санал, сэтгэгдэл авах гээд чадаагүй өнгөрч билээ.
Цаг хугацаа нь хангалттай (тус бүр 3 сар) байсан боловч бүгд л “ноцтой, хэрэгтэй зүйл хэлж чадахгүйнээ” гэцгээсэн юм... Эргэх холбоо (уншигчдын зүгээс), санал, шүүмж (бичгээр нэр, хаягтайгаа, он сартайгаа), магтсан ч бай, муучилсан ч бай судлаачдын сэтгэгдэл олон байх нь хэнд ч хэрэгтэй байдаг л даа. Энэ талаар миний бие 50 гаруй жилийн туршид сэтгэл ихэд дундуур л явж ирлээ. Юугий нь нуух билээ. Эрдэм шинжилгээний бага хурлууд, онол-аргазүйн семинарууд, диссертациудын хамгаалалт мэтийн арга хэмжээнүүдийн чанар, үр өгөөж сүүлийн 30 гаруй жилийн туршид байнга л уруудсаар, муудсаар ирлээ. Ийм арга хэмжээнүүдийн явц, үр дүнг мөнгөөр үнэлэх болсон нь элдэв булхай, худал магтаал, төлбөртэй саналуудыг л ихэд өөгшүүлжээ. Худалдагдсан саналын тоо, хувиар л үнэлгээ өгөгдөж байх болов. Улстөрчдийн үйл ажиллагаанд элдэв булхай байж болох, бүр байсаар ирсэн нь үнэн билээ. Гэхдээ шинжлэх ухааны үйл ажиллагаанд тийм хуурамчлал, булхай, худалдагдсан санал, үнэлгээ байж хэрхэвч болохгүй шүү дээ. Шинжлэх ухааны үйл ажиллагаанд худал, хуурамчлал газар авах, өргөжих нь нийгэмд тун ч их хортой, ямар ч үед байж боломгүй үзэгдэл юм. Энэ байдлыг эрдэм шинжилгээний байгууллага, газрууд бүр үзэн ядах, үл тэвчих, хатуу тэмцэх ёстой.
Зүй бусын арга, замаар элдэв нэр, цол олж, цалингаа нэмэгдүүлж, албан тушаал ахих байдал өргөжих аваас нийгэм судлаачид маань зөвхөн л нийгмээ шулаачид болж хувирна. Тийм хүний тоо олширсоор байгаа нь үнэн, тэдний муу нөлөө өргөжсөөр залуусыг уруу татаж байгаа нь ч бас үнэн...
Богд хаант Монгол улсын үед (10 гаруй жилийн туршид) бээл, бээс, гүн гэх мэтийн цол хэргэмийг мөнгө, хөрөнгөөр худалдаж авч байсны адилаар доктор, академич цолыг одоо мөн л худалдаж, эсвээс дарга нарт шагнал болгон өгсөн жишээ, баримт ч яригдах болжээ. Академич цолны төлөөх өрсөлдөөний улмаас хувь хүмүүс хоорондоо муудалцаж, бүр гар зөрүүлсэн тухай ч дуулдаж байв. Бүтээл, нээлт, чанартай ном туурвих хүсэл ба чадвар үгүй хүмүүсийн олон он дамнуулан хийдэг ажил нь, бүр нэр, нүүргүй тэмүүлдэг хүсэл нь элдэв хавтас, диплом, одон, медаль болчихлоо. “Эрдмийн зэрэг хамгаалуулах” нэртэй нэгэн бизнес, авлигын нэгэн төрөл ийнхүү Монголд маань цэцэглэж эхэлжээ. Энэ бол тун олон муу үр дагавартай ялзрал юм. Мэдлэг гэхээр юмгүй шахам багш нар, эрдэмгүй эрдэмтэд, их дээд сургуулиудын тэнхимийн эрхлэгчид (хуурамч зэрэг, цолтой) өнөөдөр гэхэд л олон болчихоод байна. Хулхи эрдэмтдийн бичсэн, туурвисан нь чанарын хувьд даан ч дээ гэхээр сулхан, дээрээс нь ардчилсан төр, нийгмийн тухайд бол ганцхүү дан хөөсрүүлсэн магтаал, ерөөл л байх болов. Үнэндээ бол дутагдал, согоггүй нийгэм, төрийн тогтолцоо гэж байхгүй шүү дээ. 30 гаруйхан жилийн дотор, цөөн хүн амтай, жижигхэн Монголд маань гэхэд л ямар олон сөрөг үзэгдэл “ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” гэх нэр, далбааны дор буй болсон билээ? Хор, уршгийг нь бид бүхэн арьс, махан дэрээ амсаад л, мэдрээд л сууцгааж байгаа юм.
Ардчилсан төрийн тогтолцооны нэг дутагдал, бүр маш том, аюултай дутагдал бол төр, засгийн эрхэнд жинхэнэ зорилго, үнэн нүүрээ нуусан хэн ч гарч ирж болзошгүй нөхцөл, боломж бодитой байдаг явдал юм.
Тийм хүн гарч ирээд улс, эх орноороо тоглочихсон, сүйрүүлчихсэн баримт, жишээ цөөн биш болчихлоо. Тохируулга авдаг хэмээн цайруулдаг хаос байдал, хар массын элдэв болчимгүй доргилт, хөөрөл үймээн самуун бол удаах том дутагдал, аюул юм. Ардчилал, чөлөөт байдал нэрийн дор анархизм, гэмт хэрэг, авлига, мансууруулах бодисын хэрэглээ өсдөг нь бас л нэг дутагдал, аюул. Энэчлэн тоочвол алдаа, дутагдалгүй нийгэм, төрийн тогтолцоо гэж байхгүй л дээ. Гэхдээ л ард түмэн бүгдийг нь мэдэж, тооцож байх нь зөв шүү дээ. Судлаачид бол үнэнийг л өгүүлэх, бичих үүрэгтэй. Олон зуун судлаач дунд олон арван жил (50 гаруй жил) амьдарч, ажилласан хүмүүсийн нэг нь би юм. Тэднээс олон хүнийг би сайн таньдаг, ажил, амьдралыг нь ч сайн мэддэг байлаа. 50-60 жил нийгэм судлаачидтай зэрэгцэн ажиллаж, амьдрахад сайн, муу олон зүйлийг нүдээр харах, чихээр сонсох юм. Яг өнөөдрийн дүр зураг, нөхцөл байдал нь ч надад тов тодорхой гэж хэлж болно. Улстөрийн олон нам, олон үзэл, онол зэрэгцэн оршиж буй нийгэмд нийгэм судлаачдын олонхи нь мөн л олон үзэл сурталд хуваагдан, олон янз болцгоодог юм байна.
Польш, Герман, Украинд суралцаж, амьдарч байсан хүмүүс (сүүлийн 30 жилд) постпозитивизмын элдэв урсгалд автагдаад, дээр нь тэр байдлаа ч ойлгохоо больчихсон тохиолдол олон байв. Тэд монгол хүний реалист, прагматист, мөн уламжлалаа дээдлэх зан байдлаа ч гээчихдэг юм байна.
Тэр мөртлөө итгэсэн, автсан үзэл суртал, онолоо монгол үг, утгаар тайлбарлаж чадахгүй, түүндээ бухимдаж уцаарлах нь ч харагдаж, мэдрэгдэж, нэг л сонин болцгоочихсон хүмүүс байх юм. “Автсан, итгэсэн үзэл онолоо үнэн, зөв амьдралд нийцтэй, ирээдүй ба хувьсалд зохимжтой гэдгийг нь эргэж дахин нягтал, өөртөө тов тодорхой болго” гэж би тэдэнд зөвлөсөөр байна. Зарим нь бүр тархиа угаалгачихсан, кодлогдсон хүн мэт байх нь их сэжигтэй санагддаг. Нэг л үзэл сурталд эргэлтгүй автуулдаг “чип, кодлол, гипноз” мэтийг хэрэглээд тэднийг нэгмөсөн төөрөгдүүлчихсэн юм биш байгаа гэж ч хардах болов...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл20
ШУА, мнглын эрдэмтэд гэх улсын өнөөгийн үнэн нүүр царайг яруу тод харуулжээ. Баяр хүргэе.
Диалёктик матёриализмын сүүлчийн.төлөөлөгч хүн дэ энэ Чуукаа өвгөн ! Өөрөөр хэлбэл Маркс Энгёльс Плёханов Лёнин нарын үлдсэн сүүлчийн шавь нь да энэ өвгөн ! устаж буй үлэг гүрвэл ! Фридрих Энгёльсийн Байгалийн диалёктик гээд нэг бүтээл байдаг юм ! тэрийг дуурайгаад байгалын философи түүхийн философи гээд энд тэндээс хуулж нэгтгэсэн ном гаргадаг өвгөн дө ! Хандлага болон суурь нь бол зөв ! өөрөө ч зөв потёнциал мэдлэгтэй хүн ! Одоо Монголд философич хүн бараг байхгүй бөгөөд байгаа нь дан худал идёалистууд бөйдаг юм ! Молорэрдэнэ гээд нөхөр бол өөрийгөө Монголын философийн Бётховён гэж бодоод үсжэ ургуулаад сэгсийлгээд явдаг цэвэр субьяктив идёалист хүн юм ! авах юм байхгүй ! Чуукаа өвгөнд гавьяа шагнал хэрэггүй ! соёлын гавьяат цол өгвөл доромжилсон хэрэг болно ! Төрийн шагнал Чингэс хааны одон модон өгвөл бүр доорд үзэж доромжилсон хэрэг болно ! Жинхэнэ философич хүнд цол хэргэм хэрэггүй !
америк санаагаа хэлэхгүй юу дутлаа гэж миллиард араб руу израил америк хоёр дайраад дэлхийн геополитик гео эдийн засгийг сүйтгэчихвээ америк хохирол нбхбн төлөх үү дахин довтлохгүй гэсэн баталгаа өх үү заавал ормузын хоолойг авч салах уу араб иран өх үү ормуузын хоолой каспийн тэнгэс баку ёвроп азийн харилцааны хар тэнгэс гэх гурвалжин болж дайн даамжрах уу газар газар үйлдвэрүүд шатаж байна индонезид гэхдэл өчигдөр бүхэл бүтэн хуванцар пийвэрийн үйлдвэр шатчихлаа төмрийн үйлдвэр баараггүй юм байна израйл гэж атомын бөмбөг хайсан нетаньяху байна хоёрын дунд хударгын хурганы бөөсөг иөмсөг шиг зелинский гэдэг хүн атомын бөмбөг хайж явах юм агуу их ленин сталины өлгий нутаг орсууд өнөөг хүртэл америк англи франц ын имперлизмыг хазаарлан зогсоож иржээ дур зоргоор авирлагчид л дэлхий дахин улс түмнээ сөнөөнө
Yaj hichhsench uhsen zagas shig uitgartai bgaa chine henii buruuu yum
Minii amidral busad mongolchuud chamd hamaagui pizda uheech
Зөнөсөн өвгөн яг өөрийгөө биччихсэн бнаа !!!
Ийм хүн ядахдаа ганц үлдсэнд нь баярлах бусуу??? Шүүмжлэл эргэцүүлэ байхгүй бол бүх зүйл нэг л өдөр сөнөнө. Одооч сөнөх цаг нь бараг ирж байх шиг байна. Монгол минь нэгл биш байна даа.
Чулуунжав манай өнөөгийн ШУ-ны үр дагавар ямар муухай ялзран доройтсоныг өөрөө дотор нь олон арван жил амьдарсан хүний хувьд бодитоор сануулан хэлжээ..Манай одоогийн ШУ-ны зохион байгуулалт нь ЗӨВЛӨЛТ ЗАГВАР хэвээрээ хэт удлаа.Эдүгээ ийм хоцрогдсон бүтэц БНАСАУ..ОХУ...МОНГОЛ -д л бна..УИХ.Ерөнхийлөгч.Засгийн газар үүнийг зах зээлийн горимд оруулж..их сургуулиудаа өөд нь татах талаар маш хойрго...Хуучнаа хамгаалдаг БҮЛЭГЛЭЛ энэ улс орныг маань ямархуу дорой муухай болгосны бид харж бна..Одоо залуустаа л найдах юм даа... Чулуунжавт баяр хүргэе ээ..манай эрдэмтэд нэг л өдөр СЭРНЭ...түүнд одооноос дохио өгч байх нь судлаачийн үүрэг мөн бөлгөө...ухарч л болохгүй
Хуучин тагнуулын тогтолцоо одоо яг хэвээрээ. Цол хэргэм мэтийг болих хэрэгтэй.
Монголд Шинжлэх ухааны академийг Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академиас байгуулж өгсөн. Гэвч энэ байгууллага өнгөн дээрээ эрдэм ном ярьсан болохоос далдуур Монголыг тагнах сүлжээг бүтээсэн хэрэг юм. Одоо шинжлэх ухааны байгууллага дотор гадаадын тагнуулын мэдээлэгч нар сууж, Монголын татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч сууж байна. Энэ мэдээлэгч нар голлон хятадын тагнуулд мэдээлэл өгдөг. Шинжлэх ухаан технологийн салбар гэдэг бол өрсөлдөөний тэргүүн шугам мөн бөгөөд энд тагнуул туршуул байх магадлал өндөр байдаг.
Гадаад улсын мэдээлэгч олон байгаа. Хятадаас ялангуяа маш олон мэдээлэгч байна. Нууц хадгалж чадахгүй алдаж байгаа нь зориудын үйлдэл мөн.
Монголын ШУ-наас юу тагнах юм бэ? Шинэ юм юу ч үгүй байхад. Тэр тусмаа дэлхийн ШУ-ны тэргүүн шугамд гарч ирж, урагшаа хол явчихсан Хятадын ШУ Монголоос юу авах тагнах юм бэ? Энэ хүн гүээ мөн хэлэх юмаа олж ядах шив дээ.
Хятадын мэдээлэгч нь чамаас эхлээд байхад Монголын ололт амжилт яаж харагдах билээ. Хятадын үйлдвэрүүд Монголын ололт амжилтыг хулгайлж, Монголд зориулж бараа үйлдвэрлэж байна. Хятадын технологийн хулгайг Америк хүртэл байнга хэлж байхад Монголын цөөхөн, жижигхэн ололтыг хүртэл хулгайлдаг улс бол хятад Мөн.
Мундаг эрдэмтэн. Одоо цагийн эрдэмтэн нэртэй улстөр дагагчдыг ямар эрдэмтэн гэхэв дээ. Шинжлэх ухааны суурьгүй, философийн суурьгүй популистууд шинжлэх ухааны салбарыг самарч дуусгалоо. Ганц ч болов эрдэмтэй хүн амьд сэрүүн байгаад үгээ хэлж байгаа нь их том буян юм.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Монгол улс 1990 онд эрдэм шинжилгээний хүрээлэн, институтаа устгаад эрдэмтэдийг нь гудамжинд хөөж гаргаад, улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлуудыг хулхи улс төрчид, хулхи намчид, хулхи хуулчид, хулхи эдийн засагчид, хулхи УИХ-ын гишүүд, хулхи Засгийн газрын гишүүд зэрэг мэргэжлийн бус зөвхөн уран цэцэн үгээр хоосон бүлтэрдэг гарууд цээжний бангаар шийдэх гэж 35 жил улин хуцацгаалаа. Үр дүнд нь Монгол улс дахиад 100 жил өндийхгүйгээр дампуурлаа.
Тагнуулын сүлжээг ойлгохгүйгээр тайлбарлах боломжгүй. Шинжлэх ухааны ололт амжилтаа алдсаар ирсэн гэдэг үнэн.
Монгол улс 1990 онд эрдэм шинжилгээний хүрээлэн, институтаа устгаад эрдэмтэдийг нь гудамжинд хөөж гаргаад, улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлуудыг хулхи улс төрчид, хулхи намчид, хулхи хуулчид, хулхи эдийн засагчид, хулхи УИХ-ын гишүүд, хулхи Засгийн газрын гишүүд зэрэг мэргэжлийн бус зөвхөн уран цэцэн үгээр хоосон бүлтэрдэг гарууд цээжний бангаар ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр шийдэх гэж 35 жил улин хуцацгаалаа. Үр дүнд нь Монгол улс дахиад 100 жил өндийхгүйгээр дампуурлаа.
Шинжлэх ухааныг хөгжүүлсэн Орос улс гар буу, пулемёт, тав үсэрдэг винтов буу, гранатаар зэвсэглээд, шинжлэх ухааныг огт мэддэгүй, огт хөгжүүлээгүй, зөвхөн сэлэм, нум сумаар зэвсэглэсэн үхэр монголчуудыг бяц дараад XVIII-XIX зуунд Сибир ба Хойд монголыг амархан эзлэж авсан нь үнэн шүү дээ. Одоо ч гэсэн шинжлэх ухааныг огт мэддэггүй, огт хөгжүүлээүй усан тэнэг монголчууд дотроо олон нам болж хуваагдаад өөр хоорондоо яг л зэрлэг амьтад шиг архиралдан тэмцэлдэж Орос, Хятадын хөгжлийг гайхан харж байна шүү дээ. Бид үнэхээр усан тэнэг үхэр монголчууд мөн ажээ.
Шинжлэх ухааныг хөгжүүлэх нөхцөл байхгүй болчихсон гэвэл үнэнд нийцнэ. Монголын шинжлэх ухааны ололтыг шууд хулгайлж авдаг орос, хятад хоёр байхад Монголчууд шинэ бүтээгдэхүүнээрээ мөнгө олж чадахгүй, чадаагүй болно. Мөнгө олж чадахгүй бол цааш ахиад шинжлэх ухаанд мөнгө гаргаж чадахгүй байна. Ийм байхыг хулгайч Орос, Хятад хоёр хүсдэг. Иймд шинжлэх ухааны академийг татан буулгаж, Монголоос гадаад улсад мэдээлэгч нарыг ажилгүй болгож хаях хэрэгтэй. Шинжлэх ухааны хувийн компаниуд хөгжүүлэх цаг болсон. Шинжлэх ухааны академийг татан буулга.