sonin.mn

Жил жилийн Үндэсний их баяр наадмын салхийг хагалдаг эрхий мэргэн хар­ваачдын оноо, мэргэ хэ­дийнэ тэгширчээ. Уухайн түрлэг, гийнгоон дуу д­а­гуул­сан эрийн гур­ван наа­дам уламжлал ёсоор өнгөрсөн даваа гарагт урианхай су­раар эхэлж, өчигдөр бу­риад сурын харваагаар үргэл­жиллээ.

Сүүлийн жилүүдэд за­луучууд сурын харваагаар хичээллэж, хар­ваачдын чансаа сайжрах болсон. Аливаа спорт хөг­жихөд том түлхэц болж өгдөг зүйл бол ивээн тэт­гэгчид байдаг. Сурын спортыг дэмжигч, ивээн тэт­гэгчид бий болж байгаа нь сайн харваачид төрөх нэг нөхцөл болж байгаа аж.

Нэг үе сурын харваа бараг л үзэгчгүй спорт бо­лох шахаж байсан. Түүнтэй харь­цуулах юм бол өнөө­дөр сур хар­ваагаар хи­ч­ээл­лэгч, сонирхогчдын эг­нээ өр­гөжсөн та­лаар Буриад сур­ын хол­­бооны дэд тэр­гүүн Б.Амарсайхан бид­энд хуучлав.

Б.Амарсайхан: Харваачид өвөл, зунгүй бэлтгэлээ базаасан



Энэ жил Буриад сурын харваанд 140 гаруй харваач долоон зурхайд цэц мэргэнээ сорьж байна. Тэд 30, 45 метрийн зайнаас ээлж дараалан 64 сум тавьж хэний хүү, охин хамгийн мэргэн харваач вэ гэдгээ тодруулах юм. Ингээд Буриад сурын холбооны дэд тэргүүн Б.Амарсайхантай уулзлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан наадаж байна уу?

-Баярлалаа. Юуны өмнө нийт наадам­чин олондоо бая­рын мэнд хүргэе. Харваачид маань өвөл, зун гэлтгүй байн­га бэлтгэлээ базаасан. Тэр ч утгаараа оноо өндөр гар­ах болов уу гэж бодож байна. Өнөө­­дөр /өчигдөр/ нар­тай, сайхан өдөр болж байна. Энэ нь ч гэсэн оноо өндөр гарахад нөлөөлөх байх л даа.

-Хэдээс хэдэн насны хэчнээн харваач цэц мэргэнээ сорьж байна вэ?

-Энэ жил 20 аймгийн 140 гаруй харваач долоон зурхайд цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс 20 нь эмэгтэй. Үлдсэн нь эрэгтэй харваач. Улсын мэргэн дөрөв, Спортын мастер зургаа оролцож байна. Учир нь улсын цолыг саяхнаас олгож эхэлсэн.

-Өмнө нь цол олгодоггүй байсан хэрэг үү?

-Тийм ээ, огт олгодоггүй байсан. Харин 2007 оноос хойш ол­годог болсон. Хар­ваачдынхаа амжил­тыг ахиу­­лах­ын тулд холбооныхоо зү­г­ээс цол олгож эхэлсэн. Мөн 64 сумнаас 60-ийг оносон харваачид Олон улсын хэмжээний мастер цол олгож байгаа.

-Нэг харваач хэдэн сум тавьж байгаа вэ?

-64 сум. Эх­ний ээл­жинд 45, 30 мет­р­ийн зай­наас 32 сум хар­вана. 16-гаас дээш онож байж да­р­аагийн шатанд орж бай­гаа. Да­хин 16 сум хар­­вана. Нийт 48 сум­­наасаа 24-ийг нь оноогүй хар­ваач хасаг­­­дана. Энэ мэт­чилэн яв­­с­аар 64 сум тавьж хэн хам­­гийн мэр­гэн харвасан нь түрүүлнэ дээ.

-Ингэхэд түрүүлсэн хар­ваач­ийн шагналыг хэдэн төгрөг дагалдах вэ?

-Бусад спортын төрлийг бодвол манайх ичмээр мөнгө өгдөг л дөө.

-Яг хэд вэ?

-Түрүүлсэн харваачид 200 мянган төгрөг өгдөг. Бид байр шаг­налын мөн­гийг дээшлүүлэх та­лаар хол­богдох газруудад нь байнга ханддаг. Гэвч үндэсний сурын харвааны шаг­налын мөнгийг өсгөснөөс бус Буриад зоны харвааны шагналын санг нэмээгүй гэв.

Дараа нь Үндэсний сурын хүндэт мэргэн, спортын мас­тер Д.Рэнчинханд гуайтай уулз­лаа. Тэр­бээр өнөө жил 74 насны сүүдэр тохиож байгаа ах­мад хар­ваачдын нэг. 1980-аад оноос эхлэн сурын харваагаар хичээллэж олон жил улсы­н­хаа баяр наадамд цэц мэр­гэнээ уралдуулж байгаа аж.

Д.Рэнчинханд: Муу биш, сайн ч биш дундыг бариад л харвадаг даа



Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Та энэ жилийн Буриад сурын харваанд оролцож бай­гаа хам­гийн өн­д­­өр нас­тан. Энэ спор­тоор хичээл­лээд хэдэн жил болж байна вэ?

-30 гаруй жил болж байна даа.

-Улсынхаа наадамд хэч­нээн жил харвав?

-Их олон жил харваж бай­на. Нар­ийн тоо гаргасангүй ээ.

-Энэ хугацаанд хэдэн удаа байр эзлэв?

-Ганц удаа л шагналт байрт орсон хүн дээ. /Инээв/ Нэг их муу ч биш, сайн ч биш дун­дыг бар­иад л явдаг гэх үү дээ.

-Буриад харвааны онцлог гэвэл?

-Буриад сурыг нас харгалзахгүй 30, 45 метр­ийн зай­н­аас харвадаг. Сур­аа өр­гөж харвадаг тал­байг зур­­аа­хай гэнэ. Зураахай нь хааш хаашаагаа дөрвөн метр. Сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц ирмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухна.

Энэ ухсан газрыг хар­вах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Бур­иад сурын баг­ийн хар­ваанд зур­аа­хайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч хар­вадаг уч­р­аас нэг зураа­хайд 80х4 метрээс бага­­гүй тэгш гадар­­гуутай, хайр­­га чул­уугүй тал­бай шаардаг­ддаг юм. Буриад харваа Дорнод аймагт хамгийн сайн хөгжсөн гэж үздэг.

Буурал харваачийн нум тавих ээлж болж бидний яриа өндөрлөв. Тэрбээр бага насаа буриад харваа хамгийн сайн хөгжсөн гэх Дорнод аймагт өнгөрүүлжээ. Улмаар 1970 оны эхээр Улаанбаатар хот­од шилжин ирсэн аж. Түүн­ээс хойш сурын спортын үүсэл, хөгжилд гар бие оролцож яваа гэдгээ бидэнд уламжилсан юм.

Б.Энх-Амгалан: Сурын спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна



Энэ жилийн Буриад сурын харваанд оролцож байгаа хамгийн залуу харваач Б.Энх-Амгалантай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Хамгийн залуу харваач гэж сонслоо. Хэдэн настай вэ?

-13 настай.

-Сурын спортоор хичээл­лээд хэдэн жил болж байна?

-Гурван жил.

-Үндэс­ний их баяр наа­дамд анх у­д­­аа орол­цож бай­­г­аа юу?­

-Тийм.

-Сэтгэгдэлээсээ хуваал­цаач?

-Өө, маш сайхан байна.

-Аль аймгаас ирж орол­цож байгаа билээ?

-Өвөрхангайн Нарийнтээл сумаас.

-Ингэхэд яагаад сурын спортоор хичээллэх болов?

-Багаасаа л сонирх­дог бай­сан. Хэн ч надад энэ спор­т­оор хичээллэ гэж зааж, зөв­лөөгүй. Өөр­ийн­хөө сонирх­лоор л хичээл­лэж эхэлсэн.

Хэдийгээр монголчууд бид эрийн гурван наадам гэж ярьдаг ч сур харваа ямагт гуравдугаарт эрэмбэлэгддэг нь нууц биш. Наадмын өмнөх энэ л өдрүүдэд монгол­чууд бөх, мориор амьсгалж бай­гаа нь захын нэг хүнээс анзаарагдана.

Тэд энэ жилийн наадмаар улсын цолд хүрэх магад­лалтай бөхчүүдийн тал­аар таамаг дэвшүүлж, тэр ч битгий хэл түрүү бөх хэний хэн бэ гэдэгт ухаанаа урал­дуулж сууна. Хурдан морины хорхойтнууд ч бөх сонир­хогчдоос дутахгүй. Харин сурын тухай яриа арай л намдуухан байх аж.

Эрийн гурван наадам гэж аархах атлаа ёс юм шиг нэг­ийг нь орхиг­дуулаад бай­даг­­тай бид хэдийнэ эвлэр­чихэж. Эрт дээр үеэс эрийн гурван наадамд хүчит бөх, хурдан морь, мэргэн харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьсоор ирсэн уламжлалтай. Сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал зан заншлыг хадгалж ирсэн өвөрмөц онцлогтой билээ.

Монголчууд үндэстэн ястны онцлогийг хамруулсан халх, уриан­хай, буриад гэх гурван төрлөөр харваж байна. Үндэсний их баяр наад­мын Урианхай сур­ын харвааны аваргууд өнгөр­сөн даваа гарагт тодорсон бол өчигдөр Буриад сурын хар­ваачид аваргаа тодруулав.

Б.Төрбат

Эх сурвалж: