sonin.mn

Азийн XVII наадмын өнөөдөр болсон 50 метрийн хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624,1 оноогоор түрүүлж алтан медаль хүртэж, Монгол Улсын дээд ạмжилтыг шинэчлэн тогтоов.

Ийнхүү Азийн наадмаас Монгол Улсын баг тамирчид түүхэндээ анх удаа дөрвөн алтан медаль хүртэж байна. Харин ОУХМ Г.Нандинзаяа 611,7 оноогоор 28-р байранд, ОУХМ О.Янжинлхам, 607,8 оноогоор 39-р байранд тус тус шалгарлаа. Уг төрөлд нийтдээ 13 баг буудсанаас Монгол Улсын баг 5-р байрт шалгарлаа.

Инчеон хотоос Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг