sonin.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос энэ онд болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн /ДЦАШТ/-үүдийн сугалааг Швейцарийн Лозанн хотноо явуулж, онлайнаар шууд дамжууллаа.

ОХУ-ын Санкт-Петербургт хотноо ирэх гуравдугаар сарын 7, 8-нд зохион байгуулах чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ багийнхан “В” хэсэгт ОХУ, Украин, Шведтэй оноолт таарсан байна. Харин “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны баг халз тулан хүч үзэхээр сугалсан байна.

Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 10, 11-нд АНУ-ын Лос Анжелес хотноо эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын “А” хэсэгт ОХУ, Куба, АНУ, Монголын баг хүч, ур чадвараа сорих сугалаа татжээ. Тус тэмцээний “В” хэсэгт Иран, Белорус, Турк, Азербайжаны баг өрсөлдөхөөр болсон байна.

Д.Өлзий

Эх сурвалж: