sonin.mn
СИНГАПУР. /ВВС/. Сингапур бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот мөн гэж эдийн засгийн тандалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Economist Intelligence Unit” байгууллага зарлалаа. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй таван хотын дараалал өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн байна. Энэ таван хот бол Сингапур, Парис, Осло, Цюрих болон Сидней юм. Дээрх байгууллага судалгаандаа дэлхийн 133 хотыг хамруулжээ. Эдгээр хотын 160 гаруй үйлчилгээ болон бүтээгдэхүүн, түүний дотор хүнс болон хувцасны үнийг харьцуулан судалсан байна. Сингапурт гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхоос 11 хувиар илүү үнэтэй байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: