Катарын Доха хотноо энэ сарын 26-31-ний өдрүүдэд болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээнд манай улсаас пара хөнгөн атлетикийн F-57 ангилалд шидэлтийн төрлөөр “РИО-2016” паралимпийн наадамд эрх авсан тамирчин Г.Цогтгэрэл, F-41 ангилалд шидэлтийн төрлөөр Ц.Баттулга нар оролцох гэж байна. Тамирчид өчигдөр Доха хотыг зорьжээ.Тэдний дасгалжуулагчаар Ц.Нэргүйбаатар ажиллаж, баг тамирчдыг Ц.Одонбаяр ахалж байна.
ДАШТ-ээс “РИО-2016” паралимпийн наадмын эрх олгогдох ба 2015 оны чансааг шинэчлэн гаргах юм. Манай улсаас пара хөнгөн атлетикийн ДАШТ-д 2013 оноос хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл0
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiadiana307@gmail.com