sonin.mn
МОСКВА. /TASS/. Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ “Хьюстон” клубын төвийн тоглогч байсан Яо Мин Хятадын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэ тухай TSN портал мэдээллээ.
 
Энэ тухай шийдвэрийг 100 хувийн саналаар гаргасан байна. Уг шийдвэр нь тус байгууллагыг шинэчлэх хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд өмнө нь тус холбоог зөвхөн засгийн газрын албан тушаалтнууд удирддаг байсан юм.
 
Яо Мин 2002 оны драфтаар “Хьюстон” багт иржээ. Тэрбээр оддын тоглолтонд 8 удаа оролцож байснаас гадна 2003 онд NBA-гийн шинэ тоглогчдын анхны шигшээ багт орж байжээ.
 
Яо Мин сагсан бөмбөгчний замналаа 2011 онд дуусгасан билээ. Тэрбээр “Хьюстон” багийн бүрэлдэхүүнд 486 тоглолт хийхдээ нэг тоглолтонд дунджаар 19 оноо авч байснаас гадна самбараас бөмбөг авалт - 9,2 , дамжуулалт -1,6, дамжуулалт таслалт-0,4, хаалт-1,9 гэсэн статистик үзүүлэлттэйгээр тогложээ. 2016 онд түүний нэрийг сагсан бөмбөгийн Алдрын танхимд оруулсан байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг