sonin.mn
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон цэрэг спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 гаруй тамирчин өрсөлдлөө. 
Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлтийн тэмцээний патрулийн төрөлд I байрт Зэвсэгт хүчний 330 анги /дэслэгч М.Цэрэндорж, ахлах ахлагч С.Эрдэнэтовч, ахлагч У.Баатар, дэд ахлагч Э.Мөнх-Эрдэнэ/, II байрт Зэвсэгт хүчний 016 дугаар бригад /ахмад С.Мандуул, ахлах ахлагч Т.Дархансугар, ахлагч С.Хуандах, дэд ахлагч О.Ганбаяр/, III байрт ҮБХИС /ахлах дэслэгч Э.Мөнхболд, сонсогч Г.Төгөлдөр, Б.Бумбаяр, Б.Ганбаяр/ шалгарсан бол биатлоны төрөлд хувийн дүнгээр ахлах ахлагч Х.Гийх-Оргил /150/, ахлагч С.Хуандах /016/, ахлах дэслэгч Б.Цээноров /350/ нар, багийн дүнгээр Зэвсэгт хүчний 150 дугаар анги, 016 дугаар бригад, 350 дугаар анги эхний байруудад шалгарлаа. Байгууллагын дүнгээр Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 330 дугаар анги, ҮБХИС эхний гурван байрыг эзлэв.
Цэрэг спортын цогцолборын олон төрөлтийн тэмцээний 18-30 насны ангилалд /эмэгтэй/ Б.Цэнд-Аюуш /330/, дэд ахлагч Н.Амаржаргал /084/, ахлагч Н.Ууганцэцэг /310/, 18-30 насны ангилалд /эрэгтэй/ дэслэгч М.Цэрэндорж /330/, ахлагч Э.Баясгалан /350/, ахлагч С.Хуандах /016/, 31-35 насны ангилалд /эмэгтэй/ ахлах дэслэгч А.Довчмаа /017/, ахлах ахлагч П.Ганзаяа /150/, ахлагч Б.Хишигбаяр /084/, 31-35 насны ангилалд /эрэгтэй/ сургагч ахлагч С.Батбилэг /311/, ахлах дэслэгч Б.Ганболд /013/, ахлах ахлагч Б.Баярсайхан /150/, 36-40 насны ангилалд /эмэгтэй/ ахлах дэслэгч Ю.Туяа /310/, сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, ахлах ахлагч А.Атарчимэг /186/, 36-40 насны ангилалд /эрэгтэй/ ахлагч Р.Ганхуяг /011/, дэслэгч Э.Мөнх-Эрдэнэ /150/, тэргүүн ахлагч П.Гантулга /089/, 41-ээс дээш насны ангилалд /эмэгтэй/ ахлах ахлагч Б.Цацрал /016/, энгийн Б.Алтанцэцэг /ҮБХИС/, ахлах ахлагч С.Цэцэгмаа /310/, 41-ээс дээш насны ангилалд /эрэгтэй/ сургагч ахлагч М.Оюундэлгэр /084/, сургагч ахлагч Д.Ганзам /015/, ахлах ахлагч Ц.Мөнхболд /016/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч, байгууллагын нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 150, 330 дугаар ангиуд тус тус шалгарлаа.
 
 
 
Д.Гэрэлтогтох
Эх сурвалж: "Соёмбо сонин"