Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог "Элсний фестиваль" соёл урлаг, спортын наадмыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн байгалийн цогцолбор газар болох "Эрээн нуур"-ын хөвөөнд орших “Эрээн нуур” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.
2015 оноос хойш зохиогдож буй уг наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байсан бол энэ удаа Үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, өв соёлоороо бахархах олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулна хэмээн зохион байгуулагчид мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
За бас юу вэ Болиочээ МАН-ын баасны хар ялаанууд аа.
Naadam festival danshig g m nair naadmaa boliod ajlaa jiimeer yum.odoo namraas utaanii gaar ehleh gej bn.YU CH HIIGEEGUI SANDAL SHIRER BULAALDAAD SUUJ BNA.monhol yalagdaad l ajil hiij chadahgui baij yaj heniiger diileh ged bnaa
O-oo beldeegui baij. Baigal delhii buzarlaad. Bolij uz.
Одоо бүр залхэж гүйцлээ, ажлаа хийгээч