sonin.mn
ПАЛЕМБАН. /Синьхуа/. Даваа гарагт Индонези улсын Палембан хот дахь “Жакабарин” спорт цогцолборт болсон багийн спорт авиралтын төрөлд “Азийн наадам-2018” тэмцээнийг зохион байгуулж буй Индонези улсын эрэгтэй болон эмэгтэй тамирчдын баг тус бүр алтан медаль хүртсэн байна.
Спорт авиралтын эрэгтэй багуудын алтан медалийн төлөөх өрсөлдөөнд Индонезийн 1-р баг болон Индонезийн 2-р баг тунан үлдсэн бөгөөд 2-р баг нь мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин гуравдугаар байрыг Хятадын 2-р баг эзэлжээ.
Мөн спортын энэ төрлийн эмэгтэйчүүдийн тэмцээнд Индонезийн 1-р багийн тамирчид 25.42 секундын амжилтаар алтан медалийн эзэд болсон ажээ. Харин хоёр болон гуравдугаар байрыг Хятадын баг тамирчид эзэлсэн байна. 
Ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх Азийн спортын наадмын медалийн тоо болон чансааны жагсаалтыг Хятадын баг тамирчид тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд одоогийн байдлаар тэд нийт 191 медалийг эх орондоо авчираад байгаа юм. Харин эзэн улс болох Индонезийн баг тамирчид 64 медаль хүртсэнээр энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байгаа аж.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг