
Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 настай, эрэгтэй “Н” нь 05-р сарын 13-ны 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл2
Хүүхээд! "Нохойд хазуулна" гэдэггүй "нохойд уруулна", "нохойд ноолуулна" гэдэг юм шүү дээ.
Лалын улсын харгис дайны үед Европруу дүрвэж яваад осолдсон сири хүүгийн зураг бн. Өөр зураг олдсонгүй юу?