Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ.
Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм.
Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ.
Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ.
Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа.
2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана.
Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ.
Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Бүтээн байгуулалтын үр дүнд,
-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай.
-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно.
-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаварыг албаныханд өглөө.
Үүнд:
-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;
-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад;
-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;
-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;
-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл8
ТА МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСӨН Л БОЛ ДОЛООН ГОЛОО ТАСАРТАЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭ ЭС БӨГӨӨС БИД МӨХНӨ.
ТЭНЭГ МОНГОЛЧУУД ХӨӨРЦӨГЛӨӨД ДЭМИЙ ОРОСУУД НААД ТӨМӨР ЗАМД ХОЛБОЛТЫН ЦЭГ ӨГӨХГҮЙ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА ЯАЖ ЭМЭЭЛТТЭЙ ХОЛБОХ ВЭ МУХАР Л ЗАМ БОЛНО. БОГДХАН ТӨМӨР ЗАМ ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРЬСАН.
ТЭНЭГ МОНГОЛЧУУД ХӨӨРЦӨГЛӨӨД ДЭМИЙ ОРОСУУД НААД ТӨМӨР ЗАМД ХОЛБОЛТЫН ЦЭГ ӨГӨХГҮЙ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА ЯАЖ ЭМЭЭЛТТЭЙ ХОЛБОХ ВЭ МУХАР Л ЗАМ БОЛНО. БОГДХАН ТӨМӨР ЗАМ ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРЬСАН.
Нутаг чинь хятадуудад тонуулж үр хойч чинь өрөнд орж байгаа энэ үед та тайван байж чадаж байгаа бол сэтгэц мэдрэлийн асуудалтай байнаа л гэсэн үг.
Энэ муу мангар бацаан удахгүй дээ. Ярьдаг л хүн өөр юу ч үгүй. Нямбаатарт алдаа бий гэхдээ оноо нь илүү шдээ уг нь. Мeтрогоо больё гэхэд тэр Сэлбэ хот бусад зам барилгы нь явуулах байсан юм. Танай намд дахиж санал өгөхгүй ээ заваарсан новшнууд. Нэртэйгээр нь тэр Миeдээ халаас нэгтэй батлагадаа өг дөө муу новшнууд арай юмаа
chi chi yhsendee yyrlaad baigaa yum be?..Nyambaatariig bi ch bid ch demjdeg l baisan Nyambaatariin onoo ni ikhe baisaan,gehdee ter zasagiig tergyylej baigaa hyn ni meddeg ydirdlagatai chag yed amidarch baina gej oilgoj bna uu?...bid bygdeeree neg l Mongolchyyd syy dee!!byteltei es geed neg l chylaar hedlej baij ajil chaasaa yabnaa;byy yyral daa..negdmel neg hycheer hoisdoo hen negnee muulalgyi sig yabzgaabal erhbis end tendhiin zeel tyslamj manai ylasiig haraad yragsaa byteen baigyylalt maani sergen hegjih magadlaltai suu.....................
Хэзээ өөрсдөө хөндлөн гал тэрэг тавих вэ
bid butehguinee