
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлалаар шүүгдэгч П.Батчулуунд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ. Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл6
АРД МӨНГӨ Ш ДЭЭ МӨНГӨ. УЛАЙМ ЦАЙМ МӨНГӨНИЙ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ЭМЧ. НИЙГМЭЭРЭЭ ӨМӨӨРЛӨӨ. НЭМЭРГҮЙ Ш ДЭЭ. ХАРИН ДЭЭД ШҮҮХ ЭРҮҮГИЙН БУС ГЭЭД ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭЛЭЭ. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР АШИГ ХАРСАН, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ҮЙЛДЭЛ МӨНӨӨС МӨН БАЙСАН !!!!!!!!!!!!!
Яг тийм. Албан ёсоор Монгол улсад хүний эрхтэнгийн наймаа хийдэг боллоо. Монголын төрийг зайдалж байгаа хятадын гар хөлүүд аймшигтай хууль баталжээ. Шинжаан уйгарт уйгар хүнийг амьд байхад нь эрхтэнгийн авч хятадуудад өгдөг гэж дуулсан болохоос биш Монголд ийм бүлэглэл бий болчихсон гэж бодсонгүй. Одооноос эхлээд монгол хүнийг машины аваарт оруулж, амьдаар нь эрхтэнгийн авах бузар бизнес газар авлаа. Дээд шүүхийн бузрыг ариутгахгүйгээр Агуу их Монгол улсын үр хойчис устахад ойрхон боллоо. Анхан шатны шүүхэд хичнээн зөв шийдвэр гарсан ч Монголыг залгих гэсэн дээд шүүхийн хужаа нар бүгдийг эргүүлдэг боллоо. Дээд шүүхийг ариутгах цаг болжээ.
Ашиг олоогүй гээд зөвшөөрөлгүй эрхтэн хулгайлж аваад байж болох юм уу, Үхсэн хүн юугаа хэлэхэв, эрхтний наймааг өргөжүүлсэн шийдвэр байна даа
BUH NASAAR HORIH ESTOI BSAN MUU ALUURCHIN ED ERHTENII NAIMAACHING
Ёстой тэгэх байсан юм. Энэ эмчийг ахиж хармааргүй байна. Муу бузрыг эмнэлэгт ажилд авч болохгүй шүү. Хэрвээ ажилд авбал тэр эмнэлэгт үзүүлэх Монгол хүн байхгүй.
Сэтгэгдэл бичиж буй хар нрчим хүчитнүүдийг дээ.