
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх 2 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны 2 этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.
Сэтгэгдэл4
гэмгүй ядуу иргэдийг ингэж дээрэмдээд яах вэ МАНын баян тарган дарга данжаадуудыг дээрэмдвэл мөнгөөр хэд хоног сайхан жаргаж тансаглана даа
Зөвөө баян ядуугийн дээрэмдэг
Huvin ayulgui bdlaa hanga gedeg chin yu gesen ug ve buu shidemtei bai gej bga ymu
Хүн бүр буутайй явхаас өөр гарц үлдсэнгүй шив