
УИХ-ын чуулган өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар үг хэлэхдээ: "Төрийн алба маш их данхайсан. Аймгийн ЗДТГ-аас Иргэдийн хурал нь илүү олон хүнтэй ажиллаж байна. Цаашид УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн санал асуулга санаачилна, дэмжээрэй" гэсэн юм. Үнэхээр ч 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 76-аас 126 болж нэмэгдсэн. Ингэснээр төр илүү төлөөлөлтэй болж, хууль тогтоох үйл явц сайжирна гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ зүйл ажиглагдаж байна.
Хуралдааны ирц хангалтгүй хэвээр, хууль батлалтад оролцох идэвхи сул, ард түмний итгэл ч доройтсон хэвээр байна. Энэ нь тоо нэмэгдсэн ч чанар сайжраагүйг харуулж буй хэрэг.
Гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чанар сайжрах ёстой ч үнэндээ энэ нь хариуцлага сарних, хуулийн чанар бүдгэрэх, иргэдийн дуу хоолой бүрхэгших зэрэг сөрөг үр дагаврыг ч дагуулсан. Парламентын үйл ажиллагаа улам бүр албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт руу чиглэж, бодлого тодорхойлох үүрэг бүдгэрч байна. Хэдийгээр олон гишүүнтэй байх нь онолын хувьд ардчиллыг бэхжүүлдэг гэж үздэг ч манай нөхцөлд үүнийг батлах бус, харин эсрэгээр нь харуулах олон жишээ бий.
О.Амгаланбаатар гишүүний санал нь зөвхөн тооны тухай бус, төрийн бүтээмж, хариуцлагын тогтолцооны тухай асуудал юм. Төр цомхон, үр дүнтэй, хариуцлагатай байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх нэг гарц нь УИХ-ын гишүүдийн тоог багасгаж, илүү сонгомол, чадварлаг бүрэлдэхүүнтэй парламенттай болох явдал юм.
Тиймээс энэхүү санаачилгыг дэмжиж, ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй. Энэ бол зөвхөн нэг гишүүний байр суурь биш, харин ард түмний дуу хоолойг илүү хүчтэй сонсож эхлэх алхам байж болох юм. Ард иргэдийн зүгээс ч УИХ-ын бүтэц, хариуцлагын асуудалд анхааралтай хандаж, шинэчлэлтийг дэмжих хандлага өндөр байгаа нь олон нийтийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлгүүдээс тодорхой харагдаж байна. Төрийн алба цомхон, парламент хариуцлагатай байж л улс орон урагшилна. Тоо биш чанар чухал. Иймээс ч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын УИХ-ын гишүүдийн тоог бууруулах ард нийтийн санал явуулах санаачилгыг дэмжвэл яасан юм бэ?
Н.Отгон
Сэтгэгдэл30
Гишүүдийн тоо цөөлөхийг дэмжиж байна. МАН ын гишүүдийн тоог цөөлөх огт байхгүй болгохыг бүүр сайн дэмжнээ.
Битгий тэнэгтээд бай ! Цөөхөн гишүүнийг хэн хүнгүй л худалдаад авчина шүү дээ, 3 оронтой тоохоос буулгаж болохгүй шүү !!!
"Сахил хүртээд шал дордов" гэгчээр 126 гишүүнтэй болоод улам дордлоо!! 126 болгодог нь Оюун-Эрдэнийн заль мэх байжээ?! Тоо нь олширохоор гадны нөлөөнд автах магадлал багасна гэж бодсон чинь үгүй бүр эсрэгээр байдаг юм байна: Оюун-Эрдэнийн хэлснийг АН, ХҮН-ын 2 дарга нь өөрийн бүлэгтээ тулгахад эсэргүүцэх хүн бараг (Баярмаа, Лодой-оос бусад) гардаггүй юм байна, дээр үеийн МАХН-ын хурал шиг ярс хийтэл санал нэгтэй дэмжээд л гүйцээ!!!
Ok
Дэмжинэ ээ . Монголчууд ойлгоо биз - эрхбиш , сахил хүртсэн биш шал дордсоныг ...
Улсын их хурлын гишүүдийн тоог олон болгож сонгуульд ашиглах л гэсэн болохоос ард түмнийхээ эрх ашгийг бодвол цөөн байсан нь дээр байлгүй яахав дээ одоо наад луйвраа хийж дууссан бол гишүүдийн тоог 36 болгох хэрэгтэй
Усан толгойтой, тулга тойрсон жижигхэн бодолтой мал юм даа. Чам шиг юмнууд ихсээд бгаа учраас эрчүүд нь улам хүүхэн шиг, төр барьж бгаа нөхдүүд нь энэ Амгаланбаатар шиг тэдэндээ таалагдах гэж ийм эргүү юм бодож олж бгаа юм шд. Том бай. Гишүүдийн жилийн цалин хөлс нэмэгдлээ гэдэг бол бүхэл бүтэн улс оронд асар жижиг эрх ашиг шүү. Тэрний цаана үндэстэн оршин тогтнох, аюулгүй байдал, үндэстний дархлаа гэдэг зүйл тогтолцооны хувьд бат бөх байх ёстой. Ямар ч цаг үед сайн ч муу ч парламент олонохиороо бүх шийдвэрийг гаргах ёстой. Парламентыг харин ч 152 гишүүнтэй болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаа хамгийн зөв бсан. Юун 76, 56 вэ. Гадна дотны эрх ашиг наад цөөхөн гишүүдийг чинь хэд нугалаад нөлөөлөөд, үйлчлээд, мөнгөжүүлээд явчихдаг. Амгаланбаатар мэтийн новшнуудыг хэн ч тоохгүй, эрх мэдэл ч байхгүй, хий дэмий хууль уншиж, хууль хэлэлцэж бгаа нь маш уйтгартай, утгагүй бгаа байх л даа. Ачигч царайтай новш алтайдаа бол хаан, заан бсан юм гээздээ. Тэрийгээ л хүсэмжилж бгаа биз. Май шүү
гишүүдийн тоог 126 болгох нь угаасаа л тэнэг санаа байсан, ийм тэнэг юм хийгээд байхаар яаж хөгжиж дэвших вэ дээ
Ок
26 гишүүнтэй байхад л хангалттай. Ядарсан орны задарсан дарга нарыг хазаарлаж гэмээн хөгжил яригдан шүү. Эхлээд төрийн дээд дунд түвшний бүх дарганцаруудын хулгайг илэрүүлээд ясын цайтал ирүүдэж бүх насаар нь гэрбүлийн хамт эрэмдэг болгож бүх хөрөнгийн хурааж гөдөад зорчих болон төрд орох эрхмйн 3 үеээр хааж байж гэмээн дараачын лаларууд нь хүн шиг ажилан шүү. Төр бол мөнгө олох хэрэгсэл амархан баяжих боломжын хаах хэрэгтэй. Дубай больёо гэвэл эндээс эхлэн хуулыг чанд болгох хайр найргүй цавчих
Монгол шиг хоёр том гүрний дунд бдаг жижиг улсын парламентын дархлаа гэж юм байх ёстой. Ялангуяа дэлхий дахин дайн дажинтай, геополитикийн ийм эгзэгтэй үед их гүрнүүдийн дарамт шахалтыг сөрдөг, үгэнд нь орохгүй байх хамгийн том боломж бол ардчилсан парлампнт шүү дээ. Энэ бол хамгийн чухал зүйл шүү. Үхсэн ацны цөөлөх вэ, энэ боловсрол маруухан, эргүү хар поп зду чинь юу хуцаад нийгмийг бужигнуулаад бгаан бэ. Энэ өөрчлөлтийг хийх гэж хэдэн жилийн ажил болсон билээ дээ. Хэрэв гишүүдийн тоог цөөлбөл маш том ухралт болно. Ерөнхийлөгчийг гаднаас шахахад л юу хүссэнээ хийдэг болно. ШХАБ-д элс гэвэл за л гэхийн байна л даа. Манай парламент хэлэлцэж аливаа асуудлыг шийдэх ёстой. Оюунэрдэнийн хийсэн бас нэг чухал алхам бол энэ шүү. Түүний хийсэн болгоныг харлуулж, хүрсэн амжилт бүрийг ухраах том ажиллагааг Хүүк новш АН-ын энэ гар хөлөөрөө хийлгэх гэ байгаа юм бна гэж ойлголоо. Новш гэж. Наадахыг чинь бол эсэргүүцнэ шүү.
126 байх нь зөв ш дээ. ардчиллын баталгаа, хүний эрх эрх чөлөөний баталгаа
ингэж попрох хэрэггүй
2 парламенттай, Их хурал нь нам бус бүх нийтийн 21 аймаг сумдаас сонгогдсон 336 депутат жилдээ 2 уда хуралдаж,бага хурлын оруулж ирсэн хуулийг батлах и батлахгүй байх,бага хурал зөвхөн хууль боловсруулна,санаачлахгүй ЗГ хууль санаачилна
2 парламенттай, Их хурал нь нам бус бүх нийтийн 21 аймаг сумдаас сонгогдсон 336 депутат жилдээ 2 уда хуралдаж,бага хурлын оруулж ирсэн хуулийг батлах и батлахгүй байх,бага хурал зөвхөн хууль боловсруулна,санаачлахгүй ЗГ хууль санаачилна
2 парламенттай, Их хурал нь нам бус бүх нийтийн 21 аймаг сумдаас сонгогдсон 336 депутат жилдээ 2 уда хуралдаж,бага хурлын оруулж ирсэн хуулийг батлах и батлахгүй байх,бага хурал зөвхөн хууль боловсруулна,санаачлахгүй ЗГ хууль санаачилна
Бага хурал 26 гишүүнтэй б.а
БАГА ХУРАЛ БАЙНГИЙН Б.А
Худалдан авахад амар цөөн хүн байвал нээрээ дээр юм аа. Уйдсан хятад нөгөөхөө төөлөх гэдэг үг байдаг уу... хэлэлцүүлэг гэчихжээ бас. Мөнгөний мафи үүсгэх замдаа шулууд шулууд, хаалга андуурдгүй нэг юм байдаг уу.
Сая хэдхэн хүн хуйвалдаад оюунэрдэнийг унагалаа цөөрөх тусам аливаа хууль гууль болно доо
Жендер гэсэн гадны ухуулгаар баахан боловсролгүй эмэгтэйчүүд ордог хувийг багасгая.
О.Амгаланбаатар дарга Говь-Алтайн Засаг даргаар хоёр удаа томилогдохдоо маш их ажил хийсэн хүн. Аж ахуйн ажлын туршлагатай хүний толгой өөрөөр сэтгэх нь аргагүй. Санаачилсан хууль нь амьдралд шууд эерэгээр буух болно. Санаагаар болдогсон бол манай Амгаа даргыг Шадар сайд болгомоор байхын.
Үндсэн хуульд дахин өөрчлөлт хийж болохгүй
Үндсэн хуульд дахин өөрчлөлт хийж болохгүй
Deed dood tanhim geed huvaachih heregtei
Зөв. Хариуцлага тооцох,ял өгөх асуудал үгүй болсон болхоор хаа сайгүй сул байна. Эхний 10-н хүнд УИХ гишүүнд ял өгчих тэгээд монгол цэвэр болно
УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг хуультай боломоор байна.
Дэмжиж бна
Дэмжихгүй
Энэ нөхөр төрийн эсрэг юу л хийхгээд байна даа. Харин ч бүр олон гишүүнтэй болж байж хуйвалдаан, талцал алга болох учиртай. Ер нь 2 танхимтай болох ёстой