sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 24 /Forbes/. Техас муж улсын Остин хотод робот таксины үйлчилгээгээ нэвтрүүлсний дараа “Тесла” компанийн хувьцаа 10 хувиар өсжээ. 


Хувьцааны үнэ цаашид өссөөр байвал одоогоор автомашин үйлдвэрлэгч хамгийн үнэ цэнтэй компанид тооцогдож байгаа “Тесла”-гийн нэг их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээ 100 сая орчим ам.доллароор нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. 


Энэ онд тус компанийн хувьцаа 12 хувиар унасан нь бүтээгдэхүүний эрэлт буурах вий гэсэн болгоомжлол, мөн И.Маск Европ дахь барууны үзэлтэй улстөрчидтэй холбоо тогтоож, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг дэмжсэн нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой.


Гэсэн хэдий ч “Тесла”-гийн хувьцаа таамагласнаас бараг 149 дахин өндөр үнээр арилжаалагдаж байгаа нь автомашины салбарын өрсөлдөгч “Форд Мотор” (9.3) болон технологийн салбарын аварга компани болох “Майкрософт”-ынхоос (31.6) ихээхэн давсан үзүүлэлт юм.


“Тесла” компани эхний ээлжинд роботакси үйлчилгээнд зориулан 10-20 автомашин гаргасны дараа хэдэн сарын дотор 1000 болгож нэмэгдүүлнэ гэж И.Маск өөрийн нийгмийн сүлжээнд бичжээ. Тус компани мөн педаль болон жолооны хүрдгүйгээр тусгайлан бүтээсэн "Cybercab" машиныг танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг