
Ираны дээд удирдагч Али Хаменеи АНУ-ын цохилтын дараа Гадаад хэргийн сайд Аббас Арагчигаа Москвад илгээж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас тусламж хүссэн тухай Ройтерс агентлаг Ираны өндөр албан тушаалтнаас эш татан мэдээллээ. Түүний хэлснээр Аятолла Али Хаменеи Путинд захидал илгээсэн гэжээ.
Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Хаменеи Москвагийн зүгээс болж буй үйл явдалд тэвчээртэй хандсанд гүнээ сэтгэл дундуур байгаа бөгөөд Путиныг Исламын Бүгд Найрамдах Улсыг Израиль, АНУ-ын эсрэг хийж буй тэмцэлд илүү их дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэнэ.
Үүний зэрэгцээ тус хэвлэлийн ярилцагчид Тегеран ямар тусламж хүсч байгааг тодорхой хэлээгүй гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар хэлэхдээ өнөөгийн нөхцөлд Иранд яг юу хэрэгтэй байгаагаас Оросын дэмжлэг хамаарна гэж мэдэгдсэн бөгөөд “Ираны тал болон манай Ираны найзууд юуны тухай хэлэлцэхээс бүх зүйл шалтгаална... Бид тодорхой байр сууриа илэрхийлж зуучлалын хүчин чармайлтыг санал болгосон, энэ нь бас маш чухал” гээд Орос улс юу хийх гэж байгаа болон Тегеранд зэвсэг, тэр дундаа С-300, С-400 цогцолборуудыг нийлүүлэх эсэх асуултад хариулсан байна.
Америкчууд Иранд цохилт өгөхөд нэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи 6-р сарын 23-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "дипломат ёсыг уландаа гишгэж", "маш том улаан шугам"-ыг давсан тул Путинтэй яриа хэлэлцээ хийхээр яаралтай Москва руу нисч байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр энэ үеэр "Орос бол Ираны анд нөхөр" гэж мэдэгдээд хоёр орны стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийг эргэн сануулсан байна.
Эх сурвалж: moscowtimes.ru
Ж.Бат
Сэтгэгдэл7
За байз хө, би энд бас сандруу л байна. Өөрөө нэг аргална уу даа
Наадах чинь Украйн гацчихаад амиа яаая даа гэж байх даа идаа...
Наадах чинь Украйн гацчихаад амиа яаая даа гэж байх даа идаа...
Наадах чинь Украйн гацчихаад амиа яаая даа гэж байх даа идаа...
Бөгспутин ацаараа,,,,,өөрийгөө яая гэж байгаа амьсгаа юмшүүдээ,,,,ираны хөгшин ухна,,,тэнэг дебиль юмдаа,,,,оросуудын хулхи найдваргүйг мэддэггүй л ухна юмдаа,,,бөгспутин,,, ираныг хошного трампд худалдаад шаацаншдээ,,,,
shuud zaraad oros ooroo ukrainaa awna l gej tohirno doo. putin trump 2
Наадах чинь Украйн гацчихаад амиа яаая даа гэж байх даа идаа...
hulmastai uvan cagaa tulhaar suulee havchaad l amerikuudad bugsuu ugnu shde. uhsenii geree helelceer
Өө энэ Moscowtimes мэдээ юмуу. Ойлгомжтой л доо барууныхны тархи угаадаг нэг тааруухан суваг даа. Олигтойхон мэдээ өөр сувгаас орчуулж тавь л даа. Олон өнцгөөс харсан нээрээ энэ чинь юу билээ гэж бодохоор тийм мэдээнүүд зөндөө байна. Нөгөө л нэг талыг хэт барьсан давсгүй хоол шиг юмнууд тавиад байх юмаа