
ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 24 /Reuters/. Катарын зуучлалаар АНУ-аас дэвшүүлсэн Израилтай гал зогсоох саналыг Ираны тал хүлээн авсан болохыг тус улсын өндөр албан тушаалтан баталсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.
Израил, Ираны талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, уг тохиролцоо нь 24 цагийн дараа 12 хоног үргэлжилсэн дайныг зогсоох тухай албан ёсны шийдвэр болох ёстой.
“Бүгдэд нь баяр хүргэе! Израил, Иран хоёр улс бүрмөсөн гал зогсоох тохиролцоонд хүрлээ (талууд ажиллагаагаа дуусгаснаас хойш ойролцоогоор зургаан цагийн дараа хэрэгжиж эхэлнэ!). Тохиролцоо 12 цагийн турш хэрэгжсэний дараа дайн албан ёсоор дууссанд тооцно. Энэ дайн олон жил үргэлжилж, Ойрх Дорнодыг бүхэлд нь сүйрүүлж болох байсан. Гэхдээ ийм зүйл болсонгүй, цаашид ч тийм зүйл болохгүй” гэж Америкийн Ерөнхийлөгч өөрийн “Truth Social” хуудсанд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Балай Трамп чинь ингээд аальгүйтээд байгаа нь нөгөө Нобёлийн энх тайвны шагналыг нь горьдоод байгаа юмуу хаашаа юм ! балай хүн шүү !
Трампын популист мэдэгдлийн талаар Израйль, Иран аль нь ч ямар нэг тайлбар хийсэнгүй. Хэрвээ Трампын хэлсэний дараа талууд үнэхээр гал зогсоолоо гэхэд Израйль түрүүлж зөрчих магадлал өндөр гэж Европын шинжээчид ТВ-р ярьж байна. Яагаад Израйль түрүүлж гал зогсоох үйл ажиллагааг зөрчих юм бэ гэсэн чинь Тель-Авив, Иерусалем, Хаифа хотуудад өгсөн Ираны хариу цохилт Израйлийг бүхэлд нь гутамшигт дорой байдалд оруулсан, тэр тусмаа Израйлийн бахархал Iron Dome-г гэж тайлбарлаж байна. ккк
За битгий шаа,,,ираны хариу цохилт ч гэх шиг,,,,бөгспутин шигээ бүлтэрлээлдээ,,,
За битгий шаа,,,ираны хариу цохилт ч гэх шиг,,,,бөгспутин шигээ бүлтэрлээлдээ,,,
Өөр яах уу дээ Иран , Оросод хаягдцан юм чинь
Үнэхээр цөмийн байшууламжийг нь дэлбэрсэн бол бөөн цацраг идэвхит бодис болох байсан. Дэлхий даяар шуугиад, юун Чернобил, бөөн сенсаци болно. Таг дуугүй байхыг бодоход цохилт сүйдтэй юм болоогүй байна. 1/ӨНУ Израйл Ираны гол гурван байшууламжийг бүр мөсөн устгаж чадааагүй юм байна. 2/Иран Тель авив Иерасулим зэрэг хотуудын бөмбөгдөх пуужиндах чадвартай юм байна. 3/Иерайль АНУ нийлээд ч Иран улсын эзлэж чадахгүй юм байна. /Афганыг эзэлсэн шиг/ 4/Улсыг элзэх байтугай Ираны дэглэмийг ч өөрчлөх чадваргүй юм байна.