Судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганы нэг онцлох сэдэв нь Төрийн тэргүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан хуулийн төсөл байх юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нөхцөл, цаг үеийг та юу гэж харж байна вэ?
-Товчдоо бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож өргөн барилаа гэж бодож байна.
-Хуулийн төсөлд ихэд анхааралтай хандахгүй бол парламентын засаглал эрсдэлд орно гэх асуудал эхнээсээ яригдаж, хэд хэдэн нам эвслүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ.
-Батлагдвал харин ч парламентын засаглалыг боловсронгуй болгох, парламентын ардчиллыг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болох биш үү. Тэгээд ч парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам.
-Хуулийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан эсвэл хуралдаа суудаггүй хэдэн гишүүнийг онилсон гэх яриа их байна ?
-Үгүй байлгүй дээ. Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий.
Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө.
Энэ төслийн цаана илтэд суларч байгаа төрийн ой санамж, залгамж чанарыг бэхжүүлэх зорилго байгаасай гэж хүсч байна. Төрийн ой санамж суларвал үндэсний ой санамж нимгэрнэ гэсэн үг. Энэ хоёр ой санамж суларвал төр ганхана.
-Саяхнаас нэг талаас хилийн тусгай бүсийг хууль бусаар ашиглаж байна, энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Нөгөө талаас энэ бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн зөрчилтэй ч юм шиг мэдэгдлүүдийг улстөрчид хийсэн. Тэгсэн Засгийн газар хилийн бүсэд нэгэнт барьсан терминалуудаа үргэлжлүүлэн ашиглана гэж шийдэх шиг боллоо. Хилийн тусгай бүс гэж чухам ямар ойлголт юм бэ. Ийм ойлголт олон улсад ер нь байдаг уу. Улсын хилийн халдашгүй дархан байдал гэдэгтэй хэрхэн уялдуулж ойлгох вэ?
-Монгол бол дэлхийн тайван цөөхөн улсын нэг. Бид хоёрхон улстай хиллэж, хөршүүдтэйгээ газар нутаг, хилийн ямар нэгэн маргаангүй, үүнийгээ хоёр талын гэрээгээр баталгаажуулсан. Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байвал улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ элдэв мэдэгдлүүд хилийн халдашгүй дархан байдал үндэсний аюулгүй байдалд шууд хамаарахгүй биз.
-Тэгвэл Хилийн тусгай бүсийн тухай манай улсын хууль тогтоомжид тийм нарийн, хатуу статустай заасан байдаг уу?
-Хуулийн хатуу заалттай. Улсын хилийн дэглэмийг сахиулах, хил хамгаалах зорилгоор хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүйд дотогш орших нутаг дэвсгэрийг улсын хилийн зурваст тооцно. Тэнд тусгай журам тогтоосноороо онцлог.
Тусгай журам гэдэг нь хилийн зурваст нэвтрэх бол заавал бичиг баримттай, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй байх ёстой. Ер нь бол хил хамгаална гэдэг хамгийн хүнд хөдөлмөрийн нэг.
Манай хуулиар бол хилийн зурваст байх газар нь зөвхөн төрийн өмч, тэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Гэхдээ хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг шууд хориглоогүй, энэ зурваст хил хамгаалах үүрэггүй бусад байгууламж барих, газар ашиглах асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн байдаг.
-Манайхтай ижил төстэй ойролцоо орнууд тусгай бүсээ хэрхэн ашиглаж, хил орчмоо хөгжүүлж байна вэ?
-Хилийн дэглэм бараг бүхий л улс оронд бий. Харин хүйтэн дайн дуусч, улс орнууд визгүй зорчих болсонтой холбогдуулж хилийн зурвасын ач холбогдол буурч, улс орнууд ерөнхийдөө хилийн зурвасгүй болсон. Үүнд эдийн засгийн харилцан хамаарал, аялал жуулчлал, иргэд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Европт бол ганцхан Финланд л ОХУ-ын хил дээр дөрвөн км-ийн зурвастай. Гэхдээ улс бүр өөрийн онцлогтой, манайд бол байгал орчныг хамгаалахад хилийн зурвасын ач холбогдол их гэж хардаг. Хилийн гүндээ тодорхой зурвас тогтоож, харьцангуй чанга дэглэмийг баримталдаг дэлхийн хоёрхон улс нь манай хөршүүд. Нэг нь 18 улс, нөгөө нь 14 улстай хиллэдэг тул аргагүй биз. ОХУ-д хилийн зурвасын гүн таван км, БНХАУ-д энэ гүн янз бүр гэхдээ хоёр хөршүүд маань хилийн зурвасыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахыг хориглох биш харин хил дамнасан худалдааны эсвэл эдийн засгийн чөлөөт бүс бий болгох талаар хамтран ажиллах болсон байна.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл14
Онол - үзэл баримтлалын хувьд буруутгах аргагүй . Тэгэхдээ эрх баригч талд тал засч мэргэшсэн хүний үг . Зарчимын хувьд ийм хууль зайлшгүй ч энэ хаврын чуулган эхэлмэгц УИХ яаралтай дэгээр хэлэлцээд , ҮХ - ийн ЦЭЦ - ийн шийдэлээр , баталсан өдрөөс нь хэрэглэдэг ууль байж яавч таарахгүй . Улс орны нөхцөл байдлын хувьд ч тийм цаг үе биш гэдэг нь хар масс буюу " улныхан " бидэнд ч мэдрэгдэж байгаа шүү . Ер нь бол ИЙМ ХУУЛЬ зайлшгүй , тэгэхдээ СОНГОГЧДЫН ШААРДЛАГААР \ хууль зүйн ч бай , ёс суртахуунй ч бай \ УИХ хэлэлцэж шийддэг ХУУЛЬ байх ёстой шүү - СОНГОГЧИД ШИЙДДЭГ ...
Хаан хүнээс уламжлагдаж байж хаан болох жамтай болхоос ардчилалын буянд хэдэн хүний санал авч нам дагаж авсанаа өөрийгөө хаан болгоод зарлаад байгаа юм дэлхий дээр алга байна тэгэх ч ёс байхгүй. Хаан удирдагч гэдэг юм тусдаа шалгуураар сонгогддог болхоос хэн нэгэнд эрх мэдэл хүрсэн бол болчихдог хүний ёсноос гажууд зүйл биш юм. Тэгээд хүрэлсүх шиг тэнэг юманд ихдэх түвшин юм.
Дэлхий нийтийн парламентын сонгуулийг: 1) чөлөөт мандаттай, 2) императив мандаттай гэсэн 2 хувилбараар явуулдаг. Императив мандатаар аль нэг тойргоос сонгогдсон депутатыг хугацаанаас нь өмнө сонгогчид эгүүлэн татах эрхтэй байдаг! Харин чөлөөт мандатаар сонгогдсон депутат нь аль нэг тойргийн эрх ашгийг биш, нийт улсын нэрийн өмнөөс пардаментат ажилладаг зарчимтай тул тойргийн аль нэг сонгогчид түүнийг эгүүлэн татах эрх байдаггүй ба манай Үндсэн хуульд 2 дахь хувилбарыг сонгосон байдаг!!!
Тэгэхдээ эрх баригч талд тал засч мэргэшсэн хүний үг -санал нэг байна. сүүлийн үед энэ судлаачид гэх нөхдүүд их ая тал засаж юм бичдэг боллоо. бодвол нөгөө л шагнал нтр биз дээ.
Bayariin naiz ene hulagich nuguu Trafiguraguun luivarchin pacaanii eceg gesen bizdee. Uhej dald opmop
Парламентын ардчиллыг бэхжүүлнэ гэдэг нь яана гэсэн үг вэ? Хэрүүл тэмцлийг нь хурцатгана гэсэн үг үү? эсвэл хулгай луйврын хуйвалдааныг нь сайжруулна гэсэн үг үү?! Парламентын ардчилал гэж ямар балдууш нь байдаг юм бэ дээ! Худлаа мэдэмхийрч юм ойлгохгүйгээ гайхуулах хэрэггүй.
ХААН-ы үгээр гишүүн бөхөлзөнө, тэгэхгүй бол толгой бөндгөс гэсэн үг.
Энэ бузар бас У.Хүрэлсүх, түүний бүлэглэлд тал засч амь зогоодог байх нь...
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Ergvv dagz.
Монголд өнөөдөр өрнөж буй үйл явцаас харахад энэ хууль өстөнөө дарах хэрэгсэл болно.Үнэхээр шударга байя гэвэл дэвшүүлсэн сонгогчид эргүүлж татах хэрэгтэй.Нам эргүүлж татдаг бол энэ хууль монголд тохирохгүы
Яасан хүйтэн царайтай хүн бэ, ийм захиалгат ярилцлага хийгээд хэдийг авдаг бол.
doldoi baih ni