Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал аль дээрээс л яригдаж байгаа. Боловсролын сайд П.Наранбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд гээд хариуцлага хүлээх сайд нар бий. Тэгвэл удахгүй энэ өөрчлөлтийг танилцуулах бололтой. Улс төр хөшигний ард хамтарсан Засгийн газар хэвээр байна.
Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярын албан тушаалыг МАН өөрөө авч, ХҮН намд эрчим хүчний яамыг өгөх яриа гарч эхлээд байна. ХҮН намын квотоор ажиллаж буй Боловсролын сайд П.Наранбаярын хувьд уг нь мэргэжлийн хүн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сулхан ажилласан нь үнэн.
Энэ хэрээрээ Засгийн газар дээр хамгийн их галыг дууддаг гэхэд болно. П.Наранбаяр Боловсролын сайдаар томилогдсон цагаасаа боловсролын реформ, сургалтын чанар, багшийн асуудал, сургуулийн хүртээмж зэрэг олон асуудлыг хөндөж ирсэн. Гэвч бодит байдал дээр боловсролын салбарт шинэчлэлт өөрчлөлт гараагүй, үйл ажиллагаа нь тогтворжиж чадаагүй байна. Мөн түүнийг огцруулах акц байсгээд л идэвхижиж ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл нарын гишүүд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан албан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байлаа.
Мөн АН-ын гишүүн Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа нарын гишүүд мөн л Ерөнхий сайдаас Боловсролын сайдыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлж байсан удаатай. Тиймээс энэ удаа Б.Наранбаярыг явуулж, өөр хэн нэгэн ирэхээр яригдаж байгаа бололтой.
Нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд эрчим хүчний салбарт байгаа асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацаа өгсөн ч цэгцэлсэн ч юмгүй дуусгачихсан. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцлүүлж байж чөлөөлнө. Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн. Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил, уншигдаж байсан.
Тэгэхээр Б.Чойжилсүрэн бараг л явах бэлтгэлээ хийж, өөрийнхөө хаяа хатавчны ажлуудаа цэгцэлж эхэлсэн байх. Харин түүний ажлыг ХҮН намынханд шилжүүлэхээр болсон уу. ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржхандын хувьд уг нь эрчим хүчний реформ хийнэ гэж ярьдаг хүн.
Гэвч өнгөрсөн жилүүдэд тэр сайдын албан тушаалтайгаа, харин эрчим хүчний салбар бахь байдгаараа явж ирсэн. Харин ч бүүр дордож, Улаанбаатар маань лаан баатар болж хувирсан. Гэвч Шадар сайд саяхныг хүртэл эрчим хүчний реформ хийх амбийцтай байгаагаа илэрхийлнэ лээ. Мөн ХҮН нам дотор эрчим хүчний салбарыг сайн мэддэг, зангидаад авч явах сайд хийчих боловсон хүчин байгаа гэж харсан уу. Ямартай ч Б.Наранбаяр сайдын суудлаа өгч, ХҮН нам эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл9
алийг нь ч чадахгүй. тэгж сүйдлүүлээд юүхэв
Энэ Доржханд онол ном сайн мэддэг байж магадгүй, харин практик ажлыг бол огт хийж чадахгүй хүн байна!!! Ярьж хэлж, биеэ авч яваа байдлыг нь харахад нэлээд ойворгон, найдваргүй хүн шиг байдаг??
ш мгл сургуулийхан их хуралд мия бнаа. шал дэмий.
Монгол Улсын ТУЛГАТАЙ ГАЛ руу УС АСГАХААР тохиролцож байгаа байх нь ээ ... Аль ч улсын БОЛОВСРОЛ бол өргөн утгаараа тэр улсын ГАЛ ГОЛОМТ байдаг . ТҮҮНИЙГ нь СҮЙТЭГЧИХЭЭД - одоо ТУЛГАТАЙ ИЛ ГАЛ руу нь ...
МАН мөнгөтэй салбаруудыг өөрсдөө авч, улс орны хөгжлийн үндсэн хүчин зүйл боловсрол, эрүүл мэндийг гаргуунд нь гаргадаг мунхаг бодлогоос Монгол Улс их хохирч байна. Боловсролын төсвийг хулгайлдаг Наранбаярыг түргэн зайлуулах хэрэгтэй.
Хүн болоогүй нам хоол булаалдах гөлөг шиг албан тушаал зулгаалцаж байна гэнэ үү?! Ха ха ха.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Зөв, нэг солиод үз. 28 он хүртэл 2 жил байна. Өөрчлөлт хийж, сайн мууг ялгаж сурна.